Максим Мунзук (орос. Максим Монгужукович Мунзук, 1910 оны 9-р сарын 15-нд Манж Чин улсын Урианхай хязгаарын Тандины хошууны Межегей тосгонд төрж, 1999 оны 7-р сарын 28-нд Кызыл хотод нас барсан) — Тувагийн жүжигчин, Тувагийн Үндэсний театрыг үндэслэгчдийн нэг. Күросава Акирагийн найруулсан "Дерсу Узала" уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин. 1966 онд Зөвлөлт Тувагийн Ардын жүжигчин, 1975 онд Зөвлөлт Оросын Ардын жүжигчин цол хүртсэн хүн.

Максим Мунзук бол олон талын уран бүтээлч хүн байсан. Тэрээр жүжигчин, найруулагч, дуучин, хөгжмийн ардын аман зохиол цуглуулагч, хөгжмийн зохиолч бөгөөд багш байсан юм. Тэрээр В.Көк-Оолын нэрэмжит Тувагийн Хөгжимт драмын театрын тайзнаа олон төрлийн дүрд тоглосон байна.

Максим Мунзук Оскарын шагналт “Дерсу Узала”, “Очир эрдэнийн зам” баримтат кино, Андрей Кончаловскийн “Сибириад” зэрэг 22 кинонд тогложээ.

Кинонд бүтээсэн дүрүүд

засварлах
  • 1959 — "Цэнхэр голын хүмүүс"-Люди голубых рек — Дэлгэр, анчин
  • 1971 — "Гэрч алга болсон нь" - Пропажа свидетеля — Тыхе, замчин
  • 1974 — "Умард нутаг" -Северная рапсодия — худалдан авагч, нанай хүн
  • 1975 — "Дерсу Узала" — Дерсу Узала, анчин-замчин
  • 1978 — "Алмаз эрдэний зам"- Алмазная тропа — Келтегей, анчин
  • 1978 — Голубка — тува зочин
  • 1978 — "Урьчдилсан мөрдөн шалгалт" -Предварительное расследование — Арчё, артельщик
  • 1978 — Сибириада — Федька, анчин
  • 1979 — "Сүүлийн ан"- Последняя охота — Келеуге, анчин
  • 1979 — "Эзэн хааны мөрөөр" -По следу властелина — Угадайкин, замчин
  • 1979 — "Эр хүний аялал"- Прогулка, достойная мужчин — Ванжа, замчин
  • 1981 — Валентина — Илья Еремеев, анчин
  • 1982 — "Тэмцэл" -Схватка — Комо, анчин
  • 1986 — Игорь Саввич — Дед Максим, анчин
  • 1987 — "Нисэх цаг боллоо" -Время летать — эвенк зорчигч
  • 1987 — "Тушаал"- Приказ — хөгшин анчин, удыгей хүн
  • 1988 — "Хонины далаар мэргэлэх"- Гадание на бараньей лопатке — Дед Анджа, өвгөн
  • 1989 — "Өшөө авалт"- Месть — Ян, өвгөн
  • 1990 — "Умард туйлын туяан дор"- Под северным сиянием — Нияко, өвгөн