Макарони оцон шувуу
Макарони оцон шувуу (Eudyptes chrysolophus) нь Eudyptes төрөл буюу Залаат оцон шувуудын нэг гишүүн болно. Нийт тоо хэмжээ нь 18 сая гэгдэх ба хамгийн олон тоотой оцон шувууны зүйл болно.
Макарони оцон шувуу | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Eudyptes chrysolophus (Brandt, 1837) | ||||||||||||||
Амьдрах бүс
|
Гадаад төрх
засварлахНас бие гүйцсэн Макарони оцон шувуу 5.5 кг, 70 см урт байна. Эр, эм ерөнхийдээ төстэй ч, эр нь үл ялиг том бие, хошуутай юм. Хошууны урт 5.4-6.1 см болно. Тод шар өнгийн залаа нь 3-4 нас хүрээд ургаж гүйцдэг.
Идэш тэжээл
засварлахЭнэ оцон шувуу нь голдуу сам хорхой, арваалж, загасаар хооллодог. Тэд 15-70 м гүнд шумбан хоол тэжээл хайна.
Макарони оцон шувуу нь зарим шувуу болон Далайн ирвэс, Антарктид далайн хав зэрэг далайн хөхтөн амьтдын идэш болдог байна.
Үржил
засварлахЭм оцон шувуу 5 нас, эр нь 6 нас хүрээд үржилд орох нас бие гүйцнэ. Үржлийн үе 10 сарын сүүлээр эхлэх ба 11 сарын эхээр өндөглөдөг.
Цахим холбоос
засварлах Викизүйлд Eudyptes chrysolophus-тай холбоотой мэдээлэл байна. |