Магсарын Жанчив

Магсарын Жанчив Монгол Улсын баатар цолтон. Жанчив нь Хантайшир уулын аймгийн Сүжигт Гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт Зах гэдэг газар 1923 онд төржээ.

Магсарын Жанчив
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн

Жанчив Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж харилцааг залгуулсаар амь үрэгджээ. 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.

Хүний ганц хүү байсан учир гэрээр хуучин бичиг сурч, мал маллаж байгаад 1943 онд хугацаат цэргийн албанд мордож, алба хаах хугацаандаа холбоочны мэргэжил эзэмшин салааны дарга болж, ахлах түрүүч цол авчээ. М.Жанчив нь японы милитарист хүчний давагдашгүй цайз гэж нэрлэгдэж байсан Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэх үеийн хэд хоногийн ширүүн тулалдаанд анги салбарыг холбоогоор хангах байлдааны даалгавар авч дайсны бөмбөгдөлт суманд 2 дахь удаагаа тасарсан холбооны утсыг залгахаар галын шугам руу мөлхөж явахдаа шархадсан ч гэмтлийн цэгт хүрч, үүргээ гүйцэтгэх үед ахин шархаджээ. Жанчив эцсийн мөчид утасны 2 үзүүрийг амандаа зууж, биеэрээ холбоо дамжуулж, өөрийн ангийн давшилтыг хангасаар амь үрэгдсэн байна. М.Жанчивын гавьяаг эх орон, төр засаг өндрөөр үнэлж, 1965 онд байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан билээ. МУ-ын баатар М.Жанчивын мөнх алдрын гэгээн дурсгал болсон хөшөө Говь-Алтай аймгийн төв болон төрсөн нутаг Шарга сумын төвд сүндэрлэн, түүнийг ард түмэн нь хайрлан хүндэлж, бахархан дурссаар байна.

Гавьяа Шагнал

засварлах
  • БНМАУ-ын Баатар