Магсаржаламын Баярмагнай
Магсаржаламын Баярмагнай (1978 оны 10 сарын 6-нд Монгол улсын Баянхонгор аймагт төрсөн) - Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн эрэгтэй жүжигчин, дуучин, бүжигчин.
Магсаржаламын Баярмагнай | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн өдөр | 1978 оны 10 сарын 6 |
Төрсөн газар | Монгол улсын Баянхонгор аймаг |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол |
Ажил үйл | Жүжигчин, |
Жүжигчний танилцуулга | |
Тайзны нэр | Магнай, Баярмагнай |
Төрөл | Хошин урлаг, Тайзны урлаг, Кино урлаг |
Дүр маяг | том бие, хүүхэн шиг дуугардаг, гэнэн, сайхан дуулдаг, том хамартай эр |
Танил үе | 2000-аад оны эхэн — одоо |
Хамтлаг | «Маск» продакшн |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Монгол улсын гавьяат жүжигчин |
Намтар
засварлахМ.Баярмагнай 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргсэнсэн.
1996 онд СУИС-д элсэж ороод кино драмын ангид сурч 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн.
2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна.
Бүтээл
засварлахКино
засварлах- Бурхан өршөөг - (2012)
- Тусгай ажиллагаа - (2014)
- Хөгжилтэй өдөр - (2015)
- Би ээж болмоор байна - (2016)
- Улаанбаатарт нэг удаа - (2019)
- Хөөрхөн ээжтэй охин - (2019)
- Таарсан хоёр - (2020)
- Нийслэл хүүхэн - (2021)
- Нийслэл хүүхэн 2 - (2022)
Гавьяа шагнал
засварлах- 2018 оны 12 сарын 28-нд гавьяат жүжигчин цол хүртсэн.
- Үндэсний бөхийн сумын заан цолтой.
Цахим холбоос
засварлах- М.Баярмагнай ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ
- М.Баярмагнай: Би архинаас татгалзаад удаж байна. Ядраад унтаж байхад бичлэг хийсэн