МОСТ Финтек ХХК нь 2008 оны 04-р сарын 23-нд МОСТ ПСП ХХК нэртэйгээр Монгол Улсад цахим төлбөр тооцооны “дэд бүтэц”-ийг бүтээн байгуулах зорилгын төлөө байгуулагдсан Монгол Улсын анхны финтек компани. 2012 онд дэлхийн жишигт нийцсэн, хэн ч залгагдан ашиглах боломжтой, оролт/гаралт-ын нээлттэй порт бүхий төлбөр тооцооны үндсэн системээ нэвтрүүлсэн. Төлбөр тооцооны платформ дээр түшиглэн Most Money үйлчилгээгээ 2010 онд зах зээлд гаргасан.

МОСТ Финтек ХХК
Хууль эрх зүйн хэлбэрХХК
Үүсгэн байгуулагдсан2008.04.23
Үүсгэн байгуулагчА.Сүхдорж
Төв байрСБД, 8-р хороо, Оюутны гудамж-22, 14191, Грэйпситигийн байр, 4-р давхарт
Үйл ажиллагааны бүсМонгол Улс
Удирдах хүмүүсС. Оргил - Гүйцэтгэх захирал

А.Сүхдорж -ТУЗ-ын дарга

Б.Ганболд- Хувьцаа эзэмшигч нарын төлөөлөл

Б. Мөнхцэцэг - хараат бус
БүтээгдэхүүнMost Money

MOST Platform
QRC service
White label

Credit score
Ажилчид13 ("2021")
Цахим хуудасwww.most.mn

Компаний түүх

засварлах

2006 оноос банк дундын төлбөр тооцооны төв байгуулах, дундын үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор бизнес төсөл буй болгож, төслийг бизнес болгохоор ажиллаж эхэлсэн. 2008 онд Мобиком Корпораци ХХК хөрөнгө оруулалт хийж компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн үед санхүүгийн байгууллага дээрх дансанд хандаж гүйлгээ хийх нууцлалыг хангаж чадах этгээд нь зөвхөн Үүрэн холбооны оператор байсан нь Мобиком Корпораци ХХК хөрөнгө оруулалт хийх гол шалгуур болсон байна. Банкируудаараа дэлхийд алдартай Израйлын Тривнет компанийн Мобайл төлбөр тооцооны системийг нэвтрүүлэн 2010 онд анхны “Most Money” үйлчилгээг зах зээлд гаргасан. Анхны нэвтрүүлсэн Мост Мони үйлчилгээ нь МобиЭкспрэсс, Candy, MonPay нэрээр цаашид зах зээлд салбарлан хөгжсөн байна.

Гадны систем нь өндөр үнэтэйн дээр Монгол Улсын нөхцөл байдалд тийм ч тохиромжтой бус байсан тул 2010 онд ГрэйпСити Монгол компанид суурь системийн захиалга өгч 2011 онд 100% дотоодын компани, Монгол залуусын ур ухаан шингэсэн “Advanced Mobile Payment Acquiring Gateway” системээ хүлээн авсан. 2012 онд цоо шинэ Мост Мони үйлчилгээг ХХБанк, Капитрон Банк, Төрийн банктай хамтран нэвтрүүлсэн нь олон зүйлээр Монгол Улсын санхүү, төлбөр тооцооны зах зээлд анхдагч болсон.

2014 оноос зөвхөн Банкны системээс гадна ББСБ-ын харилцагчийг Мобайл төлбөр тооцооны платформд холбож санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгосон нь тухайн үедээ маш шинэлэг байсан нь Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн энэ үйлчилгээнд зориулж тусгайлан журам гаргаж байснаас харагдана.

Аливаа цоо шинэ зүйлд тэмүүлж, зах зээлийг шинээр нээж, тодорхойлж буй мөс ханзлагч нарт тохиолддог саад бэрхшээл МОСТ-ын хамт олныг тойроогүй. Тухайн үедээ байгаагүй банк хоорондын гүйлгээг онлайн хийх, гар утсаараа олон санхүүгийн байгууллагын дансаа нэг дороос удирдах гэх мэт нь Монгол Улсын ямар ч хууль тогтоомж, журманд байгаагүй гэдгээс үүдэн Монголбанкны зүгээс МОСТ платформыг хууль бус гэж зарлахад хүргэсэн байна. Тухайн үед Хуулинд заагаагүй бол хориотой гэдэг үзэл бодол байсан, мөн цоо шинэ зүйл тул болгоомжлол үүсгэсэн нь дамжиггүй. Гэвч ийм саад бэрхшээлтэй тулж, саадыг даван гарч байж хөгжил ирдэгийн жамаар 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдан гарч Монгол Улсад ФИНТЕК-ийн салбар үсрэнгүй хөгжих суурь тавигдсан. Улмаар 2020 онд Монголбанкнаас хуулийн дагуу шалгалт хийж МОСТ Финтек ХХК “Хөдөлгөөнт банкны процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” тусгай зөвшөөрлийг олгосон.

МОСТ платформ нь зөвхөн Мост Мони үйлчилгээгээр хязгаарлагдахгүй 4 Банк, 20 гаруй ББСБ, 100 гаруй дараа болон урьдчилсан төлбөрт байгууллагуудад төлбөр тооцооны платформын үйлчилгээгээ үзүүлж байна.

 
2020 оныг дуустал МОСТ платформоор хийгдсэн гүйлгээний тоо

Зорилго ба бодлого

засварлах
  • Технологийн шилдэг шийдэл, архитектур дээр суурилан үндэсний хэмжээний төлбөр тооцооны дэд бүтэц бүтээн байгуулах.
  • Бүгдэд нээлттэй. Банк, санхүү, финтек, бизнесийн бүх салбарын байгууллагуудтай харилцан холбогдож хамтран ажиллах түншлэлийн хувьд үргэлж нээлттэй байх зарчим.

Удирдлагын зөвлөл

засварлах

А. Сүхдорж, Үүсгэн байгуулагч, Хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын дарга

С. Оргил, Гүйцэтгэх захирал

Т. Отгонбаяр, Бизнесийн газрын захирал

Н. Урнаа, Захиргаа санхүү хариуцсан захирал

Ж. Цолмонбаатар, Үйл ажиллагааны газрын захирал

Тусгай зөвшөөрөл, сертификат

засварлах
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкны “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журам”-д заасан шаардлагуудыг бүрэн хангаж, Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн А-204 дүгээр тушаалаар “Хөдөлгөөнт банкны процессор”-ын зөвшөөрлийг албан ёсоор хүлээж авсан.[1]
     
  • Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001:2013 олон улсын стандарт

Санхүүжилт

засварлах

МОСТ Финтек ХХК нь 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани.

Бүтээгдэхүүн ба үйлчилгээ

засварлах
  • MOST Platform
  • QRC service
  • White Label
  • Credit Score

Холбоосууд

засварлах

МОСТ ФИНТЕК ХХК "MADE IN MONGOLIA" by Bloomberg TV Mongolia

Most Moneу гэж юу вэ?

Most Money үйлчилгээ TDB

Most Money үйлчилгээ TDB/1

Most Money үйлчилгээнд ХАС БАНК нэгдлээ

Ард санхүүгийн нэгдэл ХК+Грэйпсити Монгол ХХК+МОСТ Финтек ХХК стратегийн түншлэл .

  1. https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2582