Лүжөү чөлгөө (хятадаар:廬州路; пиньинь галиг:Lú zhōu lù) бол Юань улсын Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэний доторх Жяньши дао харъяалагдаж байсан нэгэн чөлгөө юм. Тус чөлгөөг 1276 онд Баян жанжны удирдсан Монголын их цэрэг Сүн улсаас эзлэн авч, Юань улсын Жяншигийн нийтийн даргачийн ордонд нэгтгэсэн. 1277 онд Жяншигийн нийтийн даргачийн ордонг татан буулгаад, Хэнань Жянбэй син шэний Жянши даог шинээр байгуулан, Лүжөү чөлгөөг тус даод шилжүүлсэн. Чөлгөөний төв нь Хөфэй шянь. 1364 онд Жу Юаньжаны удирдсан босогчид эзлэж авсны дараа, Лүжөү чөлгөөг татан буулгаж, Лүжөү фу-г шинээр байгуулжээ.

Бүтэц засварлах

Уг чөлгөөнд 1 бичгийн хэлтэс, 3 жөү, 3 шяньд 1291 оны өрх амын тооллогоор 31746 өрх, 229457 хүн бүртгэгдсэн. Бас 3 жөүд шууд харъяалагдах нийт 8 шяньтай байсан.

Жөү засварлах

  1. Хөжөү: Лиян шянь, Ханьшань шянь, Үжян шянь
  2. Увэйжөү: Увэй шянь, Лүжян шянь, Чао шянь
  3. Люаньжөү: Люань шянь, Иншань шянь

Шянь засварлах

  1. Хөфэй шянь
  2. Лян шянь
  3. Шүчөн шянь

Холбоотой өгүүлэл засварлах