Луис Тайрон «Лу» Уильямс (Англи: Louis Tyrone "Lou" Williams; 1986 оны аравдугаар сарын 27, Теннесси, Мемфис) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, НБА-гийн «Торонто Рэпторс» багт тоглодог. 2005 оны драфтаар №45 болон «Филадельфия Севенти Сиксерст» хуваарилагдаж байв. Реппер дуучин Бау Ваугийн найз.

Замнал засварлах

«Филадельфия 76-ийн» өмнөөс 2011/2012 онд бүх л гараандаа сэлгээнээс оролцон 14.9 оноо дунджилсан Уильямс НБА-гийн шилдэг зургаа дахь тоглогчийн сунгаанд аман хүзүүджээ.

«Атланта Хокс» 2012 оны долдугаар сарын 12-нд түүнтэй гэрээ байгуулав.[1] Энд бэртлээс шалтгаалан төдий л амжилттай тоглоогүй.

2014 оны зургадугаар сарын 30-нд «Торонто Рэпторст» элссэн.[2] 2014 оны арваннэгдүгээр сарын 22-нд хувийн дээд 36 оноогоо «Кливленд Кавальерсийн» эсрэг (110:93) авчээ.[3] 15.5 оноо, 2.1 дамжуулалт, 1.9 самбар, 1.1 таслалтыг 25.2 минутанд дунджилсан Уильямсийг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд НБА-гийн шилдэг зургаа дахь тоглогчоор алдаршуулав.[4]

Лавлах холбоос засварлах

  1. "HAWKS SIGN FREE AGENT GUARD LOU WILLIAMS TO A CONTRACT". NBA.com. 2012-07-12. Retrieved 2012-07-15.
  2. Raptors Acquire Williams, Nogueira From Atlanta
  3. Williams, Raptors beat struggling Cavs, 110-93
  4. "Raptors' Lou Williams wins 2014-15 Kia NBA Sixth Man Award". NBA.com. April 20, 2015. Retrieved April 20, 2015.

Цахим холбоос засварлах