Лувсангийн Эрдэнэчулуун

Лувсангийн Эрдэнэчулуун (1948-) нь Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан дипломатч.

НамтарЗасварлах

Л.Эрдэнэчулуун 1948 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн зүтгэлтэн С.Лувсангийн хүү.

1972 онд ЗХУ-ын Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургууль, 1988 онд ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын Академийг тус тус дүүргэсэн.

1972-1980 онд Гадаад явдлын Яамны Олон улсын байгууллагын хэлтэст атташе, гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга,

1980-1984 онд НҮБ дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилсан.

1985-1990 онд ГЯЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга, 1990-1996 онд Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газарт Байнгын төлөөлөгчийн орлогч, Байнгын төлөөлөгч байсан.

1997-1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн Гадаад бодлогын зөвлөх,

1999 оны 2 дугаар сараас МАХН-ын дарга Н.Энхбаярын Гадаад бодлогын зөвлөх, 2000 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

2000 оны 8 дугаар сараас 2004 оны 7 дугаар сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын албыг хашсан.

2005 онд Хүний аюулгүй байдлын судалгааны төвийг үүсгэн байгуулсан.

Англи, орос хэлтэй.

Шагнал, цолЗасварлах

Л.Эрдэнэчулууны хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой.