Ли Куан Ю (Англи: Lee Kuan Yew, Lee Kwan-Yew; 1923 оны есдүгээр сарын 162015 оны гуравдугаар сарын 13) — Сингапурын төрийн зүтгэлтэн, Бүгд Найрамдах засаглалын анхны Ерөнхий сайд (1959—1990) байв.

Хятадын IV үеийн цагаач. «Раффлз-коллеж» (Сингапур), Эдийн засгийн сургуулийг (Лондон, Кембриж) онц төгссөн[1] хуульч, эдийн засагч Ли Куан Ю Сингапурын үйлдвэрчинд 3 жил ажиллаад 1954 онд «Ардын тэмцлийн намыг»[1] байгуулжээ. 1959—1990 онд Сингапурын ерөнхий сайдаар ажиллахдаа Азийн өмнөдөд Энэтхэг, Номхон далайн боомт арал дээрх Британи, Малайзын колони Сингапурыг 1965 оны наймдугаар сарын 9-нд Бүгд Найрамдах болсоныг зарлаж, есдүгээр сарын 21-нд НҮБ-д элсэж, 1967 онд АСЕАН-д элсүүлсэн түүхтэй. Чадварлаг засгийн кабинетаар ажилгүйдэл, авилгалтай цогтой тэмцэж, байгалийн баялаггүй ч хөрөнгөлөг орон болгосоныг 1973 оны «Олон улсын нефтийн хямралын» үеэр нефтийн цогцолбор байгуулсан шийдлээр онцлох нь зүйтэй.

«Сингапурын эцэг» Ли Куан Ю 2015 оны гуравдугаар сарын 23-нд уушигны үрэвсэлээр таалал төгсчээ.[2]

Лавлах холбоос

засварлах
  1. 1.0 1.1 Досье. Биография первого премьер-министра Сингапура Ли Куан Ю. Передаётся в связи с кончиной политика. Информационное агентство России «ТАСС» // tass.ru (23 марта 2015 года)
  2. "Passing of Mr Lee Kuan Yew, founding Prime Minister of Singapore" (англи хэлээр). Prime Minister's Office Singapore. 2015-03-23. Татаж авсан: 2015-03-22.

Цахим холбоос

засварлах