Лейборист нам (Их Британи)

Лейборист нам (англи. Labour Party — Хөдөлмөрийн буюу Ажилчны нам)- Их Британийн зүүн төвийн үзэлтэй улс төрийн нам бөгөөд Консерватив намын нэгэн адил Их Британид тэргүүлэх хоёр намын нэг юм. 2024 оны 7-р сарын 5-наас эхлэн эрх барьж, Британийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа нам.

Лейборист намын таних тэмдэг

1900 онд Хөдөлмөрийн төлөөллийн хороо нэртэйгээр анх байгуулагдаж, 1906 оноос хойш "Лейборист" нэртэй болсон. 1918 оны 2-р сард намын дүрэм батлагдав. Мөн оны 8-р сард “Лейбористууд ба нийгмийн шинэ тогтолцоо” (англи. Labour and the New Social Order) бодлогын баримт бичгийг баталжээ.

Лейборист нам бол социал-демократ үзэлтэй (өмнө нь "ардчилсан социалист" гэж тодорхойлж байсан) бөгөөд үйл ажиллагаа нь Британийн Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнтэй нягт холбоотой байдаг. Тус нам нь Социнтерний хамгийн нэр хүндтэй гишүүдийн нэг гэж тооцогддог байсан бөгөөд одоо Прогрессив Альянсын нэг болоод байгаа юм. 2022 оны 7-р сарын байдлаар Лейборист 415,000 орчим гишүүнээр бүртгүүлсэн нь Европ дахь хамгийн олон гишүүнтэй намуудын нэг юм.

Анх 1924 онд Их Британийн Засгийн газрыг байгуулж байсан түүхтэй.

Лейборист намын Ерөнхий сайд нар

засварлах
Нэр Бүрэн эрхээ эхлүүлсэн Бүрэн эрх дууссан
56 Рамсей Макдональд

(эхний хугацаа)

(1866—1937)

1924 оны 1-р сарын 22 1924 оны 11-р сарын 4
58 Рамсей Макдональд

(хоёр дахь хугацаа)

(1866—1937)

1929 оны 6-р сарын 5 1935 оны 6-р сарын 7
62 Клемент Эттли

(1883—1967)

1945 оны 7-р сарын 27 1951 оны 10-р сарын 26
67 Харольд Вильсон

(эхний хугацаа)

(1916—1995)

1964 оны 10-р сарын 16 1970 оны 6-р сарын 19
69 Харольд Вильсон

(хоёр дахь хугацаа)

(1916—1995)

1974 оны 3-р сарын 7 1976 оны 4-р сарын 5
70 Жеймс Каллаган

(1912—2005)

1976 оны 4-р сарын 5 1979 оны 5-р сарын 4
73 Энтони Блэр

(1953 онд төрсөн)

1997 оны 5-р сарын 2 2007 оны 6-р сарын 27
74 Гордон Браун

(1951 онд төрсөн)

2007 оны 6-р сарын 27 2010 оны 5-р сарын 11
80 Кир Стармер

(1962 онд төрсөн)

2024 оны 7-р сарын 5 Өнөө хүртэл