Клемент Ричард Эттли, 1-р Эттли тайж, (англи. Clement Richard Attlee, 1st Earl Attlee, 1883 оны 1-р сарын 3-нд Англид төрсөн- 1967 оны 10-р сарын 8-нд Лондон хотод нас барсан) -Британий улс төрч, Лейборист намын удирдагч, 1945-1951 онуудад Их Британий Ерөнхий сайд байсан.

Клемент Эттли
Клемент Эттли, Т.Рузведьт, И.Станлин, Потсдам, 1945 оны 8-р сарын 1-нд

К.Эттли Лондонд хуульч, өмгөөлөгчийн гэр бүлд төрсөн. 1904 онд тэрээр Оксфордын их сургуулийг төгсөж, орчин үеийн түүхийн чиглэлээр суралцсан байна. Эттли дараа нь хуулийн чиглэлээр суралцсан байна. Ажилчин ангийн хүүхдүүдтэй ажиллаж байгаад Эттли консерватив үзэл бодлоо социалист болгон өөрчилж, 1908 онд социалист чиг баримжаатай "Бие даасан хөдөлмөрчний нам"-д (англи. Independent Labour Party, ILP) элссэн байна.

1911 онд Их Британийн Засгийн газрын даалгавраар, Сангийн яамны сайд Дэвид Ллойд Жоржийн санаачилгаар боловсруулсан Үндэсний даатгалын тухай хуулийг тайлбарлаж орон даяар явсан байна. Тэрээр 1912 оноос Лондонгийн Эдийн засгийн сургуульд (англи. The London School of Economics and Political Science, LSE) багшилж эхэлсэн байна.

Дэлхийн 1-р дайнд оролцож хөлөндөө шархдаж байсан бөгөөд 1917 онд хошууч цол хүртсэн байна.

Дайны дараа тэрээр Лондонгийн Эдийн засгийн сургуульдаа багшилж, орон нутгийн улс төрд буцаж орсон байна. 1919 онд тэрээр Лондон хотын хамгийн ядуу дүүргийн нэг болох Степни дүүргийн захирагчаар сонгогдов. Энэ албан тушаалд Эттли шударга бус түрээслэгчидтэй тэмцэж тодорхой үр дүнд хүрч байжээ. Тэрээр мөн тус бүс нутгийн ариун цэврийн нөхцөлийг сайжруулсаны улмаас ялангуяа нялхсын эндэгдлийн түвшинг бууруулсан байна.

1935-1955 онуудад Эттли 20 жил Лейборист намын дарга байжээ.

К.Эттли залуу байхдаа Роберт Блатчфордын "Хуучны сайхан Англи" зохиол уншиж түүний нөлөөлд ихээхэн автсан гэдэг. Эттли хэт даруу зантай, мадаггүй энэхүү зангаараа алдартай байсан; Түүний даруу байдлыг У.Черчилль "Ноён Эттли даруу байх бүх шалтгаан түүнд бий" гэж хэлсэн байдаг.

Түүхчид Эттлиг 20-р зууны хамгийн нэр хүндтэй Их Британий ерөнхий сайдуудын нэг гэж үздэг; Маргарет Тэтчер шиг консерватив удирдагч хүртэл түүний шүтэн бишрэгч байсан юм.