Лаос-Тайландын харилцаа
Лаос-Тайландын харилцаа — Лаос, Тайландын хоёр талын дипломат харилцаа. 1950 онд орчин үеийн хоёр улс хоорондоо дипломат харилцаа тогтоосон. Хөрш хоёр улсын хилийн урт нь 1845 км байдаг.
Харилцааны түүх
засварлахЭдгээр улсуудын хоёр талын харилцаа олон жилийн түүхтэй. 15-р зуунд өмнөх улс болох Лансанг (1353-1707), Аюттаягийн (1351-1767) хооронд ойр харилцаа холбоо бий болсон. 18-р зууны эхэн үе хүртэл Лан Хан нь орчин үеийн Тайландын зүүн хойд нутгийн нутаг дэвсгэрийг багтаасан бөгөөд энэ нутгийн оршин суугчид тай хэлтэй ойролцоо исан хэлээр (Лао хэлний аялгууны нэг) ярьдаг байв.
1950 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон боловч хил дамнасан хамтын ажиллагаа "Хүйтэн дайн"-ы төгсгөлд л эхэлсэн юм.
1980 онд Меконг мөрөн дээр эдгээр улсын хооронд хилийн зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Энэ явдлын дараа Тайланд улс Лаостай хилээ хаахаар шийдсэн байна. Сүүлд 1984, 1987 онд Меконг мөрний баруун хэсэгт орших Сайнябулид цэргийн илүү ноцтой мөргөлдөөн гарч байжээ. Мөргөлдөөний шалтгаан нь ойн нөөцийн өмчлөлийн маргаан байсан юм.
1988 онд Тайландын Ерөнхий сайд Чатчай Чунхаван Лаосын талаар баримтлах бодлогоо үндсээр нь өөрчилж, тус улстай худалдааны харилцаагаа хөгжүүлж эхэлжээ. 1989 онд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Кейсон Фомвихан Бангкокт албан ёсны айлчлал хийсэн. 1990 оны 3-р сард Тайландын гүнж Маха Чакри Сириндхорн Лаост айлчилж, 1992 оны 6-р сард Тайландын угсаа залгамжлах хунтайж Маха Важиралонгкорн Вьентьянд мөн айлчилжээ.
1990-ээд онд Тайландад олон тооны радикал лаос болон хмонг цагаачид, дүрвэгсэд ирж баазаа байгуулж эхэлсэн явдал нөлөөлж, Лаос-Тайландын харилцааны хөгжлийг удаашруулжээ. 1992 оны 7-р сард Тайланд улс эх орондоо буцахгүй эсвэл гуравдагч оронд шинэ оршин суух газар олоогүй Лаосын дүрвэгсдийг хууль бус цагаачдын ангилалд оруулж, Лаос руу албадан гаргахаа зарлав. 2009 оны 12-р сард Тайландын цэргүүд 4000 гаруй хмонг үндэстнийг Лаос руу хүчээр буцаасан байна. Эдгээр үйлдлийг АНУ-ын Төрийн департамент болон "Хүний эрхийн ажиглагчид" (англи. Human Rights Watch) байгууллага шүүмжилсэн байна.
Хилийн зурвас болсон Меконг мөрөн дээгүүр 1990— 2000 онуудад хоёр улсын холбосон 3 гүүр байржээ. 2008 онд Тайландаас Лаос руу анхны төмөр зам барьжээ (Лаосын нутгаар 3,5 км урт).