Ламжавын Нацаг БНМАУ-ын Ардын Жүжигчин /1972/, Гавьяат Жүжигчин /1944/ циркчин.

Ламжавын Нацаг
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилциркчин
  • 1931-1936 онд бага, дунд сургуульд,
  • 1936-1938 онд ЗХУ-д циркийн сургуульд суралцаж төгсчээ.
  • 1938 оноос биеийн тамирын багш, Улсын төв театрын цирк ангийн жүжигчин,
  • 1941 онд Улсын цирк байгуулагдсан цагаас эхлэн жүжигчин, багш, найруулагч, уран сайхны удирдагчаар тасралтгүй 40 гаруй жил ажилласан байна.

Циркийн урлагийг үүсгэн хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж першийн тэнцүүр, акробат, үг ярианы номер, илбэ, хөгжмийн эксцентрик зэрэг 70 шахам бүтээлийг чадварлаг тоглож, олон арван хөтөлбөр боловсруулан тавьж циркийн урын санд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Циркийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж 1972-1978 онд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн захирал, 1978-1981 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын ардын циркийн багшаар ажиллажээ.

Гавьяа Шагнал

засварлах
  • Сүхбаатарын одон,
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
  • “Алтан гадас” одон,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Түүний төрсөн ах нь Төрийн шагналт, УГЗ зохиолч Л.Ванган юм. Мөн МУГЖ Ч.Алтан-Өлзийн үеэл ах.