Кэсон
Кэсон (сол. 개성 Kaesŏng, Gaeseong; Англи: Kaesong; Орос: Кэсон) — Умард Солонгосын тусгай хот. Кэсон 960 оноос "Кэгён" (Gaegyeong) хэмээх нэртэйгээр Курё улсын нийслэл болсон. Кэсон түүнээс хойш "Сунду" (송도 Songdo) хэмээх нэртэй байсан бөгөөд олон зууны турш Солонгосын хүн орхоодойн хамгийн том зах зээлийн газар байв. Чусон улсын үеэс Солонгосын дайн хүртэл Кёнги (ихэнх нь Өмнөд Солонгост байгаа) аймгийн бүрэлдэхүүнд байжээ. Дайны дараах газрын зургаар Умард Солонгосын талд хамаарсан. Засаг захиргааны хуваариар 1955 онд Шууд захирагдах Кэсон хот (개성 직할시 Kaesŏng Chikhalsi - Кэсон чикалши) гэж зүйлчлэгдэн аймгийн зэрэгт дэвшсэн. Хожим 2002 онд зарим хэсэг нь салж Кэсоны аж үйлдвэрийн тойрог гэгдсэнээс үлдсэн нь 2003 онд зэрэг буурч Умар Хуанхэ аймгийн харьяаны Кэсон хот болон өөрчлөгджээ. 2008 онд оршин суугчын тоо 308,440 байсан.[1] Өдгөө засаг захиргааны 27 нэгжид хуваагддагаас 24 нь хороо (동 dong), 3 нь гацаа (리 ri) юм.
Кэсон
개성시 | |
---|---|
Солонгос галиглал | |
• Чосонгыл | 개성특별시 |
• Ханжа | 開城特別市 |
• Маккьюн–Райшауэр | Kaesŏng-T'ŭkpyŏlsi |
• Шинэ латинчлал | Gaeseong-Teukbyeolsi |
"Нарсны хот" (송도; 松都; Сундо) | |
Улс | Хойд Солонгос |
Муж | Кэсон |
Суурьшсан | 700 он орчим |
Газар нутаг | |
• Нийт | 179.26 км2 (69.21 бээр2) |
Хүн ам (2009) | |
• Нийт | 192,578 |
• Нягтрал | 1,100/км2 (2,800/бээр2) |
• Аялга | Кёнги |
Цагийн бүс | UTC+9 (Пёньяны цаг) |
Бусад мэдээлэл | 1951 онд Кёнгигээс салсан; 2003 онд Умард Хуанхэд нэгдсэн. 2019 онд Умард Хуанхэгээс гарч, тусгай хот болсон. |