Куанжүгийн цэнгэлдэх хүрээлэн
Куанжүгийн цэнгэлдэх хүрээлэн (сол. 광주월드컵경기장 gwangju-woldeukeob-gyeonggijang) — Өмнөд Солонгосын Куанжү хотын цэнгэлдэх хүрээлэн.
Куанжүгийн цэнгэлдэх хүрээлэн 2001 онд нээгдсэн. 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий зарим тоглолт энд явагдсан. Шөвгийн наймын тоглолтод Өмнөд Солонгос Испанийг торгуулийн цохилтоор энд дийлж шөвгийн дөрөвт шалгарсан. Тэмцээний дараа тус цэнгэлдэхийг шигшээ багийн дасгалжуулагч Гус Хиддинкийн нэрэмжит болгожээ.
Одоо тус цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн «Куанжү» баг төвлөн байрлаж байна. 44,118 хүний багтаамжтай.
2006 онд Азийн дууны гуравдугаар наадам зохион явуулагдсан, 2015 оны Зуны универсиад зохион байгуулагдсан.