Колумбийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Колумб улсын хөлбөмбөгийн шигшээ баг 1936 онд бүрдэж, 1938 онд анх олон улсын тэмцээний утаа үнэрлэжээ. Яван чангарсаар 1962 оноос дэлхийд хүч үздэг болж, 2013 онд дэлхийн чансааны 3-рт, 2014 онд 8-рт бичигдэн сайжирсан юм. Тус багийг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (КОНМЕБОЛ)-ноос дам, Колумбын хөлбөмбөгийн холбооноос шууд эрхлэн анхаардаг.

Багийн бэлгэ тэмдэг
Багийн дүрэмт хувцас
2005 онд Англитай тоглож байв

Колумбын шигшээ баг 1962, 1990-1998, 2014 оны гэсэн таван ДАШТ-д оролцож, 2014 онд шөвгийн 8-д шалгарч байсан бол Өмнөд Америкийн АШТ-д 1945 оноос эхлэн тогтмол оролцож, нэг түрүүлж (2001), гурван удаа гутгаар байр (1987, 1993-1995) эзэлжээ.

Колумбын хөлбөмбөгийн «алтан үе» (1987-2002) хориодхон жилийн өмнөөс эхтэй. Энэ үед Карлос Вальдеррама (хамгаас олон тоглосон), Леонель Альварес, Луис Карлос Переа зэрэг хөлбөмбөгчид байв. Хэсэг завсарласны дараа 2011 оноос Колумбын шигшээ баг дахин дэлхийд тодорч эхлэв. Энэ цагт Радамель Фалькао, Хамес Родригес зэрэг залуус сүрхий байгаа.

Шигшигдсэн тоглогч нар

засварлах
  Санамж: Одоо ч гэсэн тоглож байгааг цэнхрээр дэвсгэрлэв.

2014 оны 6 сарын 28-ны дараах байдал:[1]

Олон тоглосон

засварлах
 
Carlos Valderrama, Colombia's most capped player in history.
# Тоглогч Он жил Тоглолт Гоол
1. Карлос Вальдеррама 1985–1998 111 11
2. Марио Йепес 1999–0000 101 6
3. Леонел Алварес 1985–1997 101 1
4. Фредди Ренкон 1990–2001 84 17
5. Луис Карлос Переа 1987–1994 78 2
6. Луис Амаранто Переа 2002–0000 76 0
7. Иван Кордоба 1997–2010 73 5
= Оскар Кордоба 1993–2006 73 0
9. Арнолдо Игуаран 1979–1993 68 25
= Рене Игуйта 1987–1999 68 3
 
Radamel Falcao is Colombia's second top scorer of all time (tied with Faustino Asprilla) with 20 goals.
# Player National career Goals Matches Average
1. Arnoldo Iguarán 1979–1993 25 68 0.368
2. Faustino Asprilla 1993–2001 20 57 0.351
= Radamel Falcao 2007–0000 20 51 0.400
4. Freddy Rincón 1990–2001 17 84 0.202
5. Víctor Aristizábal 1993–2003 15 66 0.227
6. Adolfo Valencia 1992–1998 14 37 0.378
7. Iván Valenciano 1991–2000 13 29 0.448
= Ántony de Ávila 1983–1998 13 54 0.245
= Teófilo Gutiérrez 2009–0000 13 33 0.419
10. Willington José Ortiz 1973–1985 12 49 0.265

Цахим холбоос

засварлах
  Commons: Колумбийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Frank Ballesteros. "Colombia - Record International Players". RSSSF. Татаж авсан: 2014-06-14.