Клаус Ма́ртин Шваб (герман. Klaus Martin Schwab; 1938 оны 3-р сарын 30-нд Германы Равенсбург хотод төрсөн) — Германы эдийн засагч. 1971 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үндэслэсэн бөгөөд түүний байнгын Ерөнхийлөгч юм.

Клаус Шваб, 2007 он.

К.Шваб Цюрихийн Техникийн дээд сургуульд механик инженерийн чиглэлээр суралцаж инженерийн диплом авсан. 1965 онд Техникийн шинжлэх ухааны доктор (Dr. sc. techn.) цол хамгаалжээ. Мөн Швейцарийн Фрибург хотын их сургуульд аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1967 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан (Доктор рер. пол.). Дараа нь Харвардын их сургуулийг Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн байна.

1971 онд Клаус Шваб Европын менежментийн бага хурлыг зохион байгуулж, эдийн засгийн хөгжлийн хамгийн сүүлийн үеийн үзэл баримтлалыг хэлэлцэж, сурталчилж байв. 1979 оноос хойш тэрбээр жил бүр дэлхийн хэмжээнд эдийн засаг, өрсөлдөөн, бизнесийн туршлагын талаар өгүүлэл нийтлүүлдэг Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг нийтэлж эхэлсэн. Шваб нь тэргүүлэх улс төрчид, эдийн засагчид, сэхээтнүүдийн дэлхийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх нэгдмэл платформ болох сан байгуулжээ.