Дэлхийн Эдийн Засгийн Форум
Дэлхийн Эдийн Засгийн Форум (англ. World Economic Forum, WEF) нь Швейцарын Женев кантоны Колонид байрлах, ашгийн төлөө бус сан бөгөөд жил тутам Швейцарын зүүн Альпийн бүс нутаг болох Граубюнден дэх уулын амралтын газар Давост зохион байгуулдаг уулзалтаараа алдаршсан байгууллага юм.
![]() | |
Байгуулагдсан | • 1971 - Европын Удирдлагын Форум • 1987 - Дэлхийн Эдийн Засгийн Форум |
---|---|
Төрөл | Ашгийн төлөө бус байгууллага |
Хууль зүйн байдал | Сан |
Төв байр | Швейцар, Женев, Колони |
Үйлчилдэг бүс | Дэлхий даяар |
Гүйцэтгэх захирал | Клаус Шваб |
Цахим сүлжээ | weforum.org |
Уг уулзалтад нь том компанийн удирдагчид, олон улсын улс төрийн лидерүүд, сонгогдсон эрдэмтэд болон сэтгүүлчид оролцож, дэлхий дахинд тулгараад байгаа эрүүл мэнд, байгаль орчин зэрэг хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо уралдуулдаг уламжлалтай.
Уулзалтаас гадна тус сан хэд хэдэн төрлийн судалгааны тайлан гаргаж, гишүүдийнхээ сонирхсон салбарт санаачлага гаргадаг[1].
2011 оны Давосын чуулга 1 сарын 26 - 30-нд зохиогдсон.
ЭшлэлЗасварлах
- ↑ Pigman. pp. 41–42.
Цахим холбоосЗасварлах
Commons: Дэлхийн Эдийн Засгийн Форум – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Дэлхийн Эдийн Засгийн Форумын албан ёсны цахим хуудас (олон хэлээр)