Кирсти Ковентри

Кирсти Лэй Ковентри (Англи: Kirsty Leigh Coventry, 1983 оны 9 сарын 16-нд төрсөн) нь Зимбабвегийн усанд сэлэгч, дэлхийн дээд амжилтын эзэн тамирчин юм. Олимпын 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай.

Кирсти Ковентри

Кирсти Ковентри 2015 оны Казанийн ДАШТ дээр

Усанд сэлэлт
Төлөөлдөг улс:  Зимбабве
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Кирсти Лэй Ковентри
Төрсөн огноо 1983 оны 9 сарын 16
Төрсөн газар  Зимбабве, Хараре
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Афин 2004 Араар даллах 200м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Афин 2004 Араар даллах 100м
Хүрэл медаль – гуравдугаар байр Афин 2004 Холимог сэлэлт 200м
Алтан медаль – нэгдүгээр байр Бээжин 2008 Араар даллах 200м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Бээжин 2008 Араар даллах 100м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Бээжин 2008 Холимог сэлэлт 200м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Бээжин 2008 Холимог сэлэлт 400м
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Монреаль 2005 Араар даллах 100м
Алтан медаль – нэгдүгээр байр Монреаль 2005 Араар даллах 200м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Монреаль 2005 Холимог сэлэлт 200м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Монреаль 2005 Холимог сэлэлт 400м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мельбурн 2007 Араар даллах 200м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мельбурн 2007 Холимог сэлэлт 200м

Тэрээр төрөлх Хараре хотынхоо ахлах сургуульд суралцаж байхдаа Сиднейн олимпод оролцож, Зимбабвегийн түүхэнд олимпын усанд сэлэлтийн хагас шигшээ уралдаанд шалгарсан анхны тамирчин болж, тухайн ондоо Зимбабвегийн шилдэг эмэгтэй тамирчнаар нэрлэгдэж байв. Ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын Обурны их сургуульд элсэн орж, усанд сэлэлтийн багт хичээллэн, сургуулийнхаа шигшээ багт багтан тэмцээн уралдаанд оролцож байв.

Өмнөх
Америкийн Нэгдсэн Улс Натали Коулин
Эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт
2008 оны 8 сарын 11 - одоог хүртэл
Дараах
Одоогийн эзэмшигч
Өмнөх
Унгар Кристина Эгерсеги
Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт
2008 оны 2 сарын 16 - 2008 оны 7 сарын 5
Дараах
Америкийн Нэгдсэн Улс Маргарет Холцер
Өмнөх
Америкийн Нэгдсэн Улс Маргарет Холцер
Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрлийн дэлхийн дээд амжилт
2008 оны 8 сарын 16 - одоог хүртэл
Дараах
Одоогийн эзэмшигч