Ким Эрик Дрекслер
Ким Эрик Дрекслер (англи. Kim Eric Drexler, 1955 оны 4-р сарын 25-нд АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотод төрсөн) - Америкийн инженер, молекул нанотехнологийг (molecular nanotechnology, MNT) нэвтрүүлэн дэлгэрүүлэгч. Энэ талаар 1970-1980-аад онуудад түүний хийсэн судалгаанууд их алдартай болсон байна. Түүний 1991 онд Массачусеттсийн Технологийн хүрээлэнд "Наносистем: Молекулын машин үйлдвэрлэл ба тооцоолол" сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд түүнийгээ 1992 онд ном болгон шинэчлэн хэвлүүлсэн байна. Энэ ном нь 1992 оны Америкийн хэвлэгчдийн нийгэмлэгийн (англи. The Association of American Publishers, AAP) компьютерийн шинжлэх ухааны шилдэг ном номинацын шагналыг хүртжээ. Тэрээр нанотехнологийн механик синтезийн үзэл баримтлалын зохиогч, нанотехнологийн "загалмайлсан эцэг" гэж нэрлэгддэг молекул наноробот бүтээх анхны онолч хүн юм.
Ажил амьдрал
засварлахК.Эрик Дрекслерт 1970-аад оны эхээр өсөлтийг хязгаарлах тухай санаанууд хүчтэй нөлөөлсөн. Массачусетсийн Технологийн Их Сургуульд суралцах эхний жилдээ тэрээр харь гарагийн нөөцийн асуудал дээр ажиллаж байсан хүнийг эрж хайж байв. Улмаар бөөмийн хурдасгагчийг хадгалах цагираг дээр хийсэн ажил, сансар огторгуйн колоничлолын үзэл баримтлал дээр ажиллаж байсан Принстон Их сургуулийн физикч Жерард О'Нилийг (англи. Gerard Kitchen O'Neil, 1927 – 1992) олсон байна.
Эрик Дрекслер 1975, 1976 онд НАСА-гийн сансрын колониудын зуны сургалт-судалгаанд оролцсон байна. Тэрээр өндөр үр ашигтай нарны далбаа үүсгэх боломжийг харуулахын тулд лаа суурьтай хэдэн арван нанометр зузаан металл хальс бүтээжээ. Тэрээр сансрын тухай бодлогод идэвхтэй оролцож, 1980 онд L5 нийгэмлэгт НҮБ-ын хүрээний "Сар болон бусад агаар мандалын биетүүд дээрх улс орнуудын үйл ажиллагааны тухай хэлэлцээр"-т (мөн "Сарны тухай гэрээ" гэж товчилж нэрэлдэг, англи. Moon Treaty or Moon Agreement) ялахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Дрекслер зуны улиралд О'Нилд ажиллаж, масс драйверын загвар бүтээхээс гадна Принстонд болсон сансрын үйлдвэрлэлийн эхний гурван чуулганд илтгэл тавьжээ. 1977, 1979 оны баримт бичгүүдийг Кейт Хенсонтой хамтран бичсэн бөгөөд уурын фазын үйлдвэрлэл, сансрын радиаторын аль алинд нь зохион бүтээгчийн гэрчилгээ /патент/ олгосон байна.
Боловсрол
засварлахДрекслер Mассачусеттсын Технологийн хүрээлэнгийн /МТХ/ гурван эрдмийн зэрэг хүртсэн. Тэрээр1977 онд салбар хоорондын шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг авсан. 1979 онд Сансар судлалын чиглэлээр "Өндөр хүчин чадалтай нарны далбаат системийн дизайн" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 1991 онд тэрээр "Молекулын машин ба үйлдвэрлэл нь тооцоололд хэрэглэх" хэмээх молекулын нанотехнологийн сэдвээр анхны докторын зэрэг хамгаалсан юм.
Бүтээлүүд
засварлах- Engines of Creation (1986)
- Available online at e-drexler.com Archived 2009-01-08 at the Wayback Machine dead link
- Available online in Chinese as 创造的发动机
- Available online in Italian as MOTORI DI CREAZIONE: L’era prossima della nanotecnologia
- The Canvas of the Night (1990), (ar) Project Solar Sail, ed. Arthur C. Clarke, NAL/Roc (ISBN 0451450027) Science Fiction.
- Unbounding the Future (1991; with Christine Peterson and Gayle Pergamit) (ISBN 0-688-12573-5)
- Available online with free download at Unbounding the Future: the Nanotechnology Revolution
- Nanosystems: Molecular Machinery Manufacturing and Computation (1992)
- Sample chapters and a table of contents are available online at e.drexler.com Archived 2019-10-08 at the Wayback Machine
- Drexler's doctoral thesis, Molecular Machinery and Manufacturing with Applications to Computation, an earlier version of the text that became Nanosystems, is available online Archived 2011-07-17 at the Wayback Machine
- Engines of Creation 2.0: The Coming Era of Nanotechnology - Updated and Expanded, K. Eric Drexler, 647 pages, (February 2007)
- Radical Abundance: How a Revolution in Nanotechnology Will Change Civilization, May 7, 2013, ISBN 1610391136
- Reframing Superintelligence: Comprehensive AI Services as General Intelligence, K. Eric Drexler, Technical Report #2019-1, Future of Humanity Institute, University of Oxford, 210 pages (2019).