Ким Минь-хи (сол. 김민희 ~ [ким миний]; 1982 онд төрсөн) — Өмнө Солонгосын жүжигчин.

Ким Минь-хи
Хувийн танилцуулга
Овог нэрКим Миньхи — Kim Min-hee
Төрсөн өдөр1982 оны 3 сарын 1 (1982-03-01)
(одоо
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарӨмнө Солонгос
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэн Өмнөд Солонгос
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
Танил үе1999 он – өнөөдөр
Ким Минь-хи

Жүжигчин

засварлах

Ким дунд сургуульд байхдаа өсвөр үеийнхний сэтгүүлд зураг авахуулж эхэлсэн. 1999 оноос ахлах ангийн сурагч болж олон ангит кинонд тоглосноос хойш жүжигчин болов. 2000, 2002 оны SBS телевизийн олон ангит киноны шагналаас шилдэг шинэ жүжигчин, олны таашаал, 2008 оны Пэгсан урлагийн шагнал, Пүсаний кино шагналаас тус бүр шилдэг эмэгтэй жүжигчин, 2013 оны Пэгсан шагнал, Хөх луу кино шагналаас шилдэг эмэгтэй жүжигчин, олны таашаал зэрэг шан гарджээ.

Хувийн амьдрал

засварлах

Ким Миньхи жүжигчин И Жон-жэ, загвар өмсөгч И Сү-хёг, жүжигчин Чу Инь-сонтой үерхэж байсан.

2016 оны 6 сард Ким 2015 онд гол дүрд нь тоглосон "Одоо зөв ч, дараа буруу" киноны гэрлэсэн найруулагч Хон Санг Сүтэй үерхэж байгаа гэж мэдээлжээ. 2017 оны 3 сард Сөүлд болсон "On the Beach at Night Alone" киноны нээлтийн үеэр Ким, Хонг хоёр дотно харилцаатай гэдгээ нийтэд ил тод хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаас бол Ким Солонгосын нийгэмд олны дургүйцлийг хүргэх, үзэн ядагдах шалтгаан болж хамтрагч байгууллагууд гэрээгээ цуцлахаас гадна нөхөн төлбөр авсан. Гэсэн хэдий ч Ким Миньхи жүжигчин Берлиний олон улсын кино наадам, Испанийн олон улсын кино наадам зэрэг кино наадмуудаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг "On the Beach at Night Alone" киноны дүрээрээ авчээ.