Келли Жэйд Сотертон (Англи: Kelly Jade Sotherton, 1976 оны 11 сарын 13-нд төрсөн) нь Английн долоон төрөлт болон 400 метрийн гүйлтийн тамирчин асан эмэгтэй. Тэрээр долоон төрөлтөөр 2004 оны зуны олимпоос хүрэл медаль хүртэж, 2008 оны зуны олимпод дөрөвдүгээр байрт шалгарч байв. Түүнчлэн 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2006 оны Хамтын нөхөрлөлийн наадмын алтан медальтай. 2010 оны 11 сард тэрээр хөл болон нурууны гэмтлийн улмаас долоон төрөлтөө орхиж, 400 метрийн гүйлтэд төвлөрөх болсон.[1] Гэхдээ нурууны гэмтэл нь бүрэн эдгэрэлгүй, Лондоны олимпод оролцож амжихааргүй болсон тул 2012 оны 5 сарын 27-нд их спортоо орхижээ.

Келли Сотертон

Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Келли Жэйд Сотертон
Төрсөн огноо 1976 оны 11 сарын 13 (1976-11-13) (48 настай)
Төрсөн газар Англи, Вайт арал, Ньюпорт
Төлөөлсөн улс:  Нэгдсэн Хаант Улс
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Афин 2004 Долоон төрөлт
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Оосака 2007 Долоон төрөлт
Танхимын ДАШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Валенси 2008 Таван төрөлт
Танхимын ЕАШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мадрид 2005 Таван төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Бирмингем 2007 Таван төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Парис 2011 4x400 м буухиа
Төлөөлсөн улс:  Англи
 
Медалиуд
Хамтын нөхөрлөлийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр Мельбурн 2006 Долоон төрөлт

Өсвөр насандаа Сотертон Хэмпширт нетболоор хичээллэж байснаас гадна долоон төрөлтөөр Английн дунд сургуулиудын аварга болж байжээ. Тэрээр Мидлэндс рүү шилжиж, 2000 оны олимпын аварга Дениз Льюистэй цуг бэлтгэл хийх болсон бөгөөд 2002 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болсон. Сотертон Бирчфилд Харрьерс хөнгөн атлетикийн клубт харьяалагддаг байв.

Түүний сул тал нь жад шидэлт байсан бөгөөд түүнд муу амжилт үзүүлснээсээ болж медалиас олон удаа мултарч байсан түүхтэй.

Хувийн дээд үзүүлэлт

засварлах
 
Төрөл Үзүүлэлт
200 м 23.39 сек
400 м (танхим) 52.47 сек
800 м 2 мин 07.94 сек
100 м халхалттай 13.18 сек
Өндрийн харайлт 1.87 м
Уртын харайлт 6.79 м
Бөөрөнцөг түлхэлт 14.66 м
Жад шидэлт 40.81 м
Таван төрөлт (танхим) 4927 оноо
Долоон төрөлт 6547 оноо

Эх сурвалж

засварлах
  1. http://news.bbc.co.uk/sport1/hi/athletics/9147480.stm ; and, The Independent, 14 February 2011

Гадны холбоос

засварлах