Карло Гольдони (Итали: Carlo Goldoni, 1707-1793) нь Италийн жүжгийн зохиолч байв.

Карло Гольдони

Төрсөн: 1707 оны 2 сарын 25 (1707-02-25)
Венецийн Бүгд Найрамдах Улс, Венец (одоогийн Итали улс)
Өнгөрсөн: 1793 оны 2 сарын 6
(60 настай насалсан)
Франц, Парис
Нууц нэр Полиссено Фегейо, Пастор Аркаде
Ажил үйл Жүжгийн зохиолч, Либретточ
Гарал үүсэл Венец
Төрөл Инээдмийн
Commedie

Италийн багт инээдмийн театр үүсэж хөгжсөнөөс хойш 2 зуун жилийн турш Италийн театрын урлагт онцын өөрчлөлт гараагүй юм. Харин 18-р зууны үеэс эхлэн хөрөнгөтний харьцаа үүсэж хөгжиж, нийгэм, улс төрийн амьдралд шинэ өөрчлөлтүүд гарсан. Тухайн үед Италийн театрын урлагт шинэ хэлбэрийн театр байгуулах асуудал тун чухал байсан юм. Тухайн үеийн театрын урлаг дах унтанги байдлыг сэргээсэн хүн бол Карло Гольдони байлаа.

Тэрээр 1707 онд боловсролтой гэр бүлд төржээ. 11 настайдаа анхныхаа жүжгийн зохиолыг бичиж, 12 настайдаа анх тайзнаа гарч байжээ. 24 настай залуу Гольдони их сургуулийн хуулийн ангийг төгсөж 3 жил өмгөөлөгчийн ажлыг хийсний дараа жүжгийн зохиол оролдож эхэлсэн байна. 1748-1753 онуудад Гольдони жилд нэг жүжгийн зохиол бичиж 16 инээдмийн жүжиг зохиожээ. Мөн олон жил театрын багшаар ажиллаж үүний үр дүнд театрын шинэчлэл хийсэн юм. 1750 онд "Инээдэмт театр" гэдэг жүжгээ бичиж театрын тухай өөрийн бодол санаагаа уг жүжигт яруу тодоор гаргажээ. Гольдони энэ шинэчлэлээ их ухаалгаар тайзнаа нэвтрүүлсэн байна.

Уг жүжгээ бичихдээ орчин үеийн үзэгчдийн санал хүсэл, юуг хүсэн хүлээж, юуг үзэн ядаж байгаа ойлголтыг гаргавал жүжигчид болон үзэгчдэд нөлөө үзүүлэхүйц болж чадна гэжээ. Эхний үед түүний жүжгүүд нь хуучны аргаар багтай тоглодог байсан бол аажимдаа уг багийг тайзнаас хасан танигдахгүй болгон, жүжигчид нь өөрсдөө жүжгийн зохиол зохиодог байсныг өөрчлөн, жүжигт тусгайлан зориулсан зохиолын үндсэн дээр жүжиглэдэг болжээ.

Түүгээр ч зогсохгүй жүжигчдийн техник ажиллагаа нь өөрчлөгдсөн байна. Энэ шинэчлэл нь инээдмийн багт театрын урлагийг уламжлалыг устгасан хэрэг биш, харин хөгжүүлсэн явдал байлаа. Гольдони инээдмийн багт театрын бодит чанарыг сэргээн тэр үед зонхилж байсан заншлыг шүүмжилж байжээ. Гольдони Францын нэрд гарсан жүжгийн зохиолч Мольерын театрыг өндрөөр үнэлдэг байсан учир өөрийн жүжгүүдэд гарч байгаа явдлыг Классицист театрын хуулийг баримтлан нэг газар төвлөрүүлдэг байсан байна. Жүжгийн зохиолчийн гол үүрэг бол нийгмийн байдлыг бодитойгоор дүрслэхэд оршино гэж Гольдони хэлж байжээ.

"Кьожин хотын маргалдаан", "Шинэ байшин", "Цайны газар" жүжгүүдээ нийгмийн олон давхаргын хүмүүсийн амьдралыг тод томруунаар харуулжээ. Комеди дель арте театрын Зани зарцын дүрийг гүнзгийрүүлэн боловсруулсны үндсэн дээр "Хоёр эзний нэг зарц" жүжигтээ Труффальдино зарцын дүрийг бичсэн байна.

Гольдони нийгмийн амьдралд гарч байгаа муу муухайг инээдмийн хэлбэрээр жүжигтээ тусган шүүмжилж байв. Карло Гольдонигийн зохиосон сургаалын инээдмийн жүжгүүд нь 18-р зууны дунд үед гадаадад их үнэлэгдэн зохиогчийн нэрийг алдаршуулжээ.

1761 оноос хойш түүний амьдралд ихээхэн өөрчлөлтүүд гарчээ. Төрөлх Венец хотоос гарч Парис хотод суурьшин, Италийн театрт жүжгийн зохиолчоор ажилласан байна. Учир нь энэ үед Венец хотод Гольдонитой өрсөлдөгч жүжгийн зохитолч Карло Гоццийн “Гурван жүржид дурласан нь” гэдэг жүжиг театрын тайзнаа тавигдан амжилт олжээ.

Гэвч К.Гольдонийн жүжгүүд аажимдаа Итали орон даяар алдаршиж, К.Гоццийгоос илүү нэр хүндийг олсон түүхтэй. Тэр 1787 оноос Итали, Францын театрын тухай үнэт судалгаа гарган, "Дурсамжууд" гэдэг 3 боть номоо бичжээ. Тэрээр 1793 онд нас барсан юм.

Монголын театрын тайзнаа

засварлах

Монгол улсад түүний "Буудлын авхай" жүжиг 2009 онд анх тайзнаа тоглогдсон бөгөөд уг жүжгийн Ортензийн дүрээр С.Доржпагма шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин, Деянирийн дүрээр В.Энхтуяа шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг "Гэгээн Муза 2009" ёслолоос хүртсэнюм.

Гадны холбоос

засварлах
  Commons: Карло Гольдони – Викимедиа зураг, бичлэг, дууны сан