Канжун ван (강종, 康宗) Ван У (왕오, 王祦) (1152-1213) нь 1211-1213 оны хооронд Курё улсыг захирч байсан 22 дахь ван юм. 1213 онд таалал төгссөн. Мёнжун вангийн хөвгүүн. 1173 онд Курё улсын хунтайжаар өргөмжлөгдөж, 1197 онд Чой Чүнхонь жанжны төрийн эргэлтээр албан тушаалаас огцорж, эцэг Мёнжон вангийн хамтаар Канхва арал руу цөлөгдсөн. 1211 онд Чой Чүнхонь жанжны тушаалаар Хыижон ванг огцоруулаад, түүнийг тус улсын вангийн сэнтийд залжээ. Таалал төгссөний дараа "Жүнчол мүнёл данчүн мёнхонъ иму мук чон Вонхё их ван" (준철문열단총명헌이모목청원효대왕, 濬哲文烈亶聰明憲貽謀穆淸元孝大王) цолоор нэхэн өргөмжлөөд, өвгөдийн сүмд тахих цолыг "Канжон" (강종, 康宗) хэмээв. Канжон вангийн бунхан одоогийн БНАСАУ-ын Хванхэнамдо мужийн Кэпүн гүний Хёнхва рид байрладаг.

Канжун ван
강종
康宗
Курё улсын ван
Хаанчлал1211-1213
Хаан суусан1211
Бүтэн нэрВан У
Төрсөн огноо1152 оны 5 сарын 10
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1213 оны 8 сарын 26
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхХуйжун ван
УдаахКужун ван
ЭцэгМёнжун ван
УлсКурё улс
Ургийн овогВан
Сүмийн цолКанжун
  • Эцэг: Мёнжон ван (명종)
  • Эх: Ыижон хатан (의정왕후)
    • Нагац өвөө: Каннын гүн Ван Он (왕온 강릉공)
    • Нагац эмээ: Ким овогт ахайтан (부인 김씨)
      • Дүү: Ёнхыи гүнж (연희궁주)
      • Дүү: Сүань гүнж (수안궁주)
  • Хатад хүүхдүүд:
  1. Жонжу И овгийн Сапён хатан (사평왕후 이씨): И Ыибан жанжны охин.
    1. Сүрён гүнж (수령궁주): Хёньжон вангийн хойчис Хавонъ гүн Ван Чүнътэй гэрлэсэн.
  2. Кэсон Ван овгийн Вондок хатан (원덕왕후 왕씨)
    1. Хунтайж Ван Чол (태자 왕철)
  3. Овог нэр тодорхойгүй: 9 хөвгүүн, Жонхва гүнж[1] нарыг төрүүлсэн.
Өмнөх
Хуйжун ван
Курё улсын ван
1211-1213
Дараах
Кужун ван
  1. Чой Чүнхонь жанжны бага эхнэр болсон.