Камачи Такэо
Камачи Такэо (Япон: 蒲池 猛夫, 1936 оны 3 сарын 20 - ) нь Японы буудлагын тамирчин бөгөөд одоо Японы урт бууны холбоонд дасгалжуулагчаар ажилладаг. 1984 оны Лос-Анжелесын олимпод эрэгтэйчүүдийн хийн урт бууны хурдан буудлагын төрөлд тэргүүлж алтан медаль хүртсэн. Японы Өөрийгөө Хамгаалах Хүчинд алба хаадаг байв.
| |||||||||||||||
|
Намтар
засварлах1936 оны 3 сарын 20-нд хуучнаар Манж-Го улсад төрж, Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа гэр бүлийн хамт Миязаки мужийн Ниши Мороката тойрог, Такахара хот руу дүрвэн ирж, өсвөр насаа тэнд өнгөрөөжээ.
Такахарагийн дунд сургуулийг дүүргээд Өөрийгөө Хамгаалах Хүчинд алба хаах болов. 1962 онд, Токиогийн олимпод бэлтгэх зорилгоор байгуулагдсан Өөрийгөө Хамгаалах Хүчний Биеийн Тамирын Сургуульд элсэн оржээ.
Маш авъяаслаг буудагч байсан тэрээр Мехикогийн олимпоос алтан медаль хүртэх нь баталгаатай гэгдэж, түүний бэлтгэлийг сонирхохоор гадаадын тамирчид олноор ирдэг байв. Бэлтгэл дээр 600 онохоос 599 онож бүгдийг гайхашруулж байсан ч олимпод амжилтгүй оролцон, дөнгөж 12-р байр эзэлжээ.
Мюнхений олимпод сүүлийн 4 секундын буудлага хүртэл хүрэл медаль хүртэхээр амжилттай явж байсан ч сүүлийн сумаа хоцорч тавьснаар оноо авч чадалгүй, медалиас мултарчээ. Москвагийн олимпод оролцох Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байсан ч Япон улс олимпийг бойкотлосноос болоод оролцож чадсангүй. Удалгүй зодог тайлсан хэдий ч олимпод дахин нэг удаа оролцохоор шийдэж, 4 жилийн дараа Лос-Анжелесыг зорьжээ.
Лос-Анжелесын олимпоос түүнийг медаль авна гэх хүн бараг байгаагүй ч дээгүүр амжилт үзүүлдэг байсан социалист орнууд олимпод оролцоогүй нь түүнийг амжилт гаргахад нөлөөлж, 4 дэх олимпдоо оролцоод анхныхаа алтан медалийг зүүж чаджээ. Тэр үед 48 настай байсан Камачи Японы тамирчдаас хамгийн настайдаа олимпын аварга болсон амжилтыг үзүүлсэн нь одоо болтол эвдэгдээгүй байна. Тэрээр 1989 онд Өөрийгөө Хамгаалах Хүчнээс тэтгэвэрт гарчээ.