И Үн-жэ
И Үн-жэ (И Үнь-жэ; сол. 이운재 I Un-jae, и-үн-жэ; Англи: Lee Woon-Jae; Орос: И Ун Джэ; 1973 оны 4 сарын 26-нд Умард Чүнчон аймгийн Чонжү хотод төрсөн) — 1994-2010 оны хооронд Өмнөд Солонгосын шигшээ багийн хаалгыг 132 удаа манасан, 2011 оноос Өмнөд Солонгосын Чүннам Дрэгонс багт тоглож буй хөлбөмбөгийн хаалгач.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | И Үн-жэ | ||
Өндөр | 1.82 м | ||
Байрлал | хаалгач | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1996–2010 | Сүвон Блүүуингс | 267 | (0) |
2000–2001 | → Армийн Санмү | ||
2011– | Чүннам Дрэгонс | 30 | (0) |
Шигшээ баг‡ | |||
1992-1996 | Өмнөд Солонгос >23 | 16 | (0) |
1994–2010 | Өмнөд Солонгос | 132 | (0) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 11 сарын 7. † Гараа (Гоол). |
И Үн-жэ хөлбөмбөгчний хувиар Өмнөд Солонгосын дээд лигийн мөрөөдлийн багт дөрвөн удаа нэрлэгдэж (1999, 2002, 2004, 2008), 2008 оны үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон бол багийн гишүүний хувиар Сүвон Блүвуингз багтайгаа улсынхаа дөрвөн удаагийн аварга (1998, 1999, 2004, 2008), Азийн аваргуудын лигийн аварга (2002) болов. 2002, 2006 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээгийн хаалгыг манасан бол 1994, 2010 оныхт мөн очиж сэлгээнд сууж байв.