Цинь улс
Цинь улс (Хятад: 秦朝; пиньинь: Qín Cháo; Wade–Giles: Ch'in Ch'ao) бол эртний Хятадын олон вант улсуудын нэг юм. НТӨ 220 онд Цинь улсын хаан Цинь Ши Хуанди эртний Хятадын вант улсуудыг байлдан эзэлж дууссаны дараа өөрийгөө хуанди буюу эзэн хаан хэмээн зарласан юм. Гэвч Цинь Ши Хуанди хааныг нас барсны дараа Цинь улс хоёр жил орчим оршин тогтноод мөхжээ.
Цинь улс | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
МЭӨ 221–МЭӨ 206 | |||||||||||||||
Нийслэл | Сяньян | ||||||||||||||
Нийтлэг хэл | Эртний Хятад хэл | ||||||||||||||
Төр засаг | Absolute monarchy | ||||||||||||||
Эзэн хаан | |||||||||||||||
• МЭӨ 221–210 | Цинь Ши Хуан | ||||||||||||||
• МЭӨ 210–207 | Цинь Эр Ши | ||||||||||||||
Зайсан | |||||||||||||||
• МЭӨ 221–208 | Ли Сы | ||||||||||||||
• МЭӨ 208–207 | Жао Гао | ||||||||||||||
Түүхэн эрин | Эзэнт гүрний үе | ||||||||||||||
• Цинь Ши Хуан залрав | МЭӨ 221 | ||||||||||||||
• Цинь Ши Хуан нас барав | МЭӨ 210 | ||||||||||||||
• Лю Банд бууж өгөв | МЭӨ 206 | ||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||
МЭӨ 220[2] | 2300000 км2 | ||||||||||||||
Мөнгөний нэгж | Бань лянь | ||||||||||||||
| |||||||||||||||
Өнөөдөр |
|
Цинь улс | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад хэл | 秦 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Пиньинь | Qín | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Цинь Ши-Хуанди НТӨ 210 онд нас барав. Тэрээр хоёр хүүтэй байлаа. Том хүү Фу Су нь цэргийн бүлэглэлийн толгойлогч Мэнь Тянь жанжны Ордос дахь өргөөнд сууж байв. Сөрөг бүлэглэлийг удирдаж байсан засгийн ордны толгойлогч Ли Сы, ордны бүлгийн нөлөө бүхий төлөөлөгч тайган Жао Гао нар Фу Сүгээс эмээж, эзэн хааны бага хүү Ху Хайг дэвшүүлэх сонирхолтой байв. Хууль ёсны залгамжлагчийг устгахын тулд Жао Гао эцэг хааны гарын үсэгтэй бөгөөд амиа хорлохыг хүүдээ даалгасан хуурамч тушаал үйлдэж хан хүү Фу Су-д илгээжээ. Хэдүйгээр Мэнь Тянь болгоомжлон ятгасан боловч хан хүү хүүгийн үүрэг, хятадын заншлыг хатуу дагаж хоолойгоо огтлон нас барав. Хаан ширээнд Ху Хай сууж, Эр Ши буюу хоёр дахь эзэн хаан хэмээх хэргэм хүртэв.
Өөрийн цэрэг, харваачдаар түрээ барьсан Жао Гао ард түмнийг илэрхий дарлан дээрэлхэж байлаа. Гэвч түүний дарангуйлсан дэглэм эрс эсэргүүцэлтэй тулгарч эхний бослогыг Чэн Шэн, У Гуан нар толгойлжээ. Уг бослогыг байнгын цэрэг дарсан боловч энэ хөдөлгөөн дарины зоорин дахь оч болсон байв. Бүхий л мужуудад бослого үймээн дэгдэн гарав. Үүнээс хамгийн ноцтой нь Сян Юйгийн удирддагаар Чу (Хүбэй) мужид өрнөсөн бослого байлаа. Тэр ерийн гэр бүлээс гаралтай боловч, намтарчных нь үгээр бол багаасаа нэр төрд шуналтай, хаан ширээг мөрөөддөг байв. Цөвүүн цагт Сян Юй ёстой л бах нь ханаж байв. Тэрээр Чу улс тусгаар байсан хуучин сайн цагийг сэргээн тогтооно хэмээн тунхаглаж эртний вангуудын удмыг судалж, хонь хариулж байсан нэгнийг олж түүнийг Хуай ван хэмээн өргөмжилжээ. Түүний туслагчаар хожим Хан угсааныхныг үндэслэсэн Лю Бан томилогдов.
Өмнөх Жоу улс, Байлдаант улсын үе |
Хятадын төрт улс НТӨ 221 - НТӨ 207 |
Дараах Баруун Хань улс, Чу улс |
Гадны холбоос
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 "Qin dynasty", Britannica, 3 September 2019, <https://www.britannica.com/topic/Qin-dynasty>
- ↑ Taagepera, Rein (1979). "Size and Duration of Empires: Growth-Decline Curves, 600 B.C. to 600 A.D". Social Science History. 3 (3/4): 121. doi:10.2307/1170959. JSTOR 1170959.