Баруун Чу
Баруун Чу (хятадаар:西楚) бол МЭӨ 206-МЭӨ 202 оны хооронд Цинь улс мөхсөний дараа Хань улс бүх Хятадыг нэгтгэх хүртэл түр зуур оршин тогтноод мөхсөн эртний Хятадын улс юм. Байлдаант улсын үеийн Чу улсын цэргийн жанжны гэр бүлээс гаралтай Шян Юй хэмээх цэргийн жанжин Цинь улсын сүүл үед бослого гаргаж, Жүлүгийн тулалдаанд ялалт байгуулж, энэхүү эрчээрээ өөрийн улсыг байгуулсан. МЭӨ 202 онд Хань улсыг үндэслэгч Лю Бан хааны цэрэгт ялагдаж, голын ус руу үсэрч амиа хорлосноор, тус улс мөхжээ.
Газар нутаг
засварлахШян Юй тус улсаа Ян жюнь (砀郡), Дунжюнь (东郡), Чэн жюнь (陈郡), Шюэ жюнь (薛郡), Сишуй жюнь (泗水郡), Дунхай жюнь (东海郡), Дунян жюнь (东阳郡), Жан жюнь (鄣郡), Куайжи жюнь (会稽郡),есөн жюньд хувааж захирсан нь одоогийн Хэнань мужийн зүүн хагас, Шандун мужийн баруун өмнөд хэсэг, Аньхуй муж, Жяньсү муж, Шанхай хот бүхлээрээ, Жөжян мужийн ихэнх нутгуудыг багтааж байв.