Их Зуугийн чуулган
(Их Зуу-с чиглүүлэгдэв)
Чин улсын үед Өмнөд Монголын Бор тохой орчимд суусан Ордос аймгийг зохион байгуулж, Их Зуу гэдэг газарт чуулган хийдэг болсон нь Их Зуугийн чуулган (Монгол бичиг:ᠶᠡᠬᠡ ᠵᠤᠤ,кирил:Их Зуу) юм. Анх 7 хошуу байсан бөгөөд сүүлд 1 хошууг нэмж байгуулсан түүхтэй. 2001 онд Их Зуугийн чуулганыг татан буулгаж, Ордос хот болгон өөрчилсөн.
Хуваарь
засварлах- Зүүн гарын дундад хошуу (Жюнь вангийн хошуу)
- Баруун гарын дундад хошуу (Отог хошуу)
- Баруун гарын хойд хошуу (Хангин хошуу)
- Зүүн гарын хойд хошуу (Далат хошуу)
- Баруун гарын өмнөд хошуу (Үүшин хошуу)
- Баруун гарын өмнөд адаг хошуу (Засаг хошуу)
- Зүүн гарын өмнөд хошуу (Зүүнгар хошуу)