Уильям Мак-Кинли
Уильям Мак-Кинли — залуу (англи. William McKinley Jr.; 1843 оны 1-р сарын 29-нд Охайо мужийн Найлс хотод төрсөн— 1901 оны 9-р сарын 14-нд Нью-Йорк мужийн Буффоло хотод нас барсан)—АНУ-ын улс төрийн зүтгэлтэн бөгөөд 25 дахь Ерөнхийлөгч (1897—1901), Бүгд найрамдах намын төлөөлөгч. У.Мак-Кинли АНУ-ын Иргэний дайнд оролцож байсан сүүлчийн Ерөнхийлөгч юм.
Намтар
засварлахБага Уильям Мак-Кинли 1843 оны 1-р сарын 29-нд Охайо мужийн Найлс хотод Уильям Мак-Кинли ахлах (1807–1892), Нэнси Кэмпбелл Эллисон (1809–1897) нарын хүү болон мэндэлжээ. Мак-Кинлигийн гэр бүл нь англи, шотланд-ирланд гаралтай бөгөөд 18-р зуунд Пенсильванийн баруун хэсэгт ирж суурьшжээ.