Ионы солилцоо гэдэг нь хоёр электролит хоорондоо, эсвэл электорлитийн уусмал ба комплекс хоёрын хоорондоо ион солилцохыг хэлнэ. Энэ ойлголт нь, ихэвчлэн, усан эсвэл бусад ионы уусмалуудыг, полимер эсвэл эрдэс ион солилцуулагчуудыг ашиглан цэвэрлэх, салгах процессуудыг тайлбарлахад ашиглагддаг.

Ион солилцуулагч төхөөрөмж
Үрэл хэлбэртэй, ион солилцуулагч давирхай
Уургийг цэвэршүүлэхэд ашиглагддаг ион солилцуулагч багана (багаж)

Ион солилцуулагчийн энгийн төлөөлөгчид: ион солилцуулагч давирхай, цеолит, монтморилонит, шавар ба хөрсний гумус. Эерэг цэнэгтэй ион (катион) солилцуулагчидийг катионит, сөрөг цэнэгтэй ионыг (анион) солилцуулагчидийг анионит гэж нэрлэдэг. Мөн амфотер солилцуулагч гэж байх ба тэр нь катионы ба анионы солилцоог нэгэн зэрэг явуулж чаддаг. Анионит ба катионитийг агуулсан холимогоор катионы ба анионы солилцоог нэгэн зэрэг идэвхтэй явуулж бас болдог. Мөн янз бүрийн ион солилцуулагчуудаар уусмалыг дамжуулан энэ зорилгод хүрж болно.

Ионы солилцоо нь селектив бус (бүгдийг хамрах) эсвэл тодорхой ион эсвэл ионы бүлгийг, тэдгээрийн химийн бүтэцээс хамааран хамардаг. Сонголт хийх шинэ чанарт, ионы хэмжээ, тэдгээрийн цэнэг ба бүтэц зэрэг багтана. Ионы солилцоогоор холбогдох ионуудын энгийн төлөөлөгчид:

Абсорбц ба адсорбцтой нэгэн адил ионы солилцоо нь сорбцийн нэгэн хэлбэр юм.

Ионы солилцоо нь буцах процесс бөгөөд ион солилцуурыг, зохих ионыг илүүдэлтэй агуулсан уусмалаар угаах байдлаар дахин сэргээх боломжтой. Учир нь тодорхой хугацаанд ажилласны дараа ион солилцуурууд нь идэвхигүй (ион солилцуулах чадваргүй) болдогт оршино.