Мэдээлэлт зураасан зураг /Мэдээлэлт график/ буюу Инфографик нь өгөгдөл, мэдээлэл, мэдлэгийг товч тодорхой зураглалаар харуулдаг дүрслэл.[1][2] Эдгээр нь графикийг хэрэглэн хүний харааны тогтолцооны хэв маяг чиг хандлагыг ойлгох чадварыг сайжруулдаг.[3][4] Мэдээллийн дүрсжүүлэлт, өгөгдлийн дүрсжүүлэлт, статистикийн график, мэдээллийн загварууд нь үүнтэй төстэй. .[2] Инфографик сүүлийн жилүүдэд дийлэнх хүмүүсийг хамардаг болсон ба бусад дүрслэлийг бодвол уншигчдын мэдлэгээс бага хамаардаг. Өмнө нь Isotypes мэдээллийг нийтэд түргэн дамжуулдаг жишээ байсан.

A Washington Metro subway map

Сүүлийн үед инфографикийг бүтээх хялбар арга, үнэгүй хэрэгсэлүүдээс хамаарч хүн амын дийлэнх нь үүнийг хийх боломжтой болсон. Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнүүд дэлхий даяарх олон хүнд өөрийн инфографикийг түгээх боломжийг олгосон. Өнөө үед үүний хэрэглээ ихээр өргөссөн.

Сонин хэвлэлд инфографикийг ихэвчлэн цаг агаар, газрын зураг, кадастрын зураг, өгөгдлийн нэгтгэл зэргийг харуулахад ашигладаг. Одоо үеийн газрын зургууд чиглэлийн мэдээлэл, замуудын огтлолцол, тэмдэглэлт газрууд зэрэг олон төрлийн мэдээллийг агуулдаг. Washington Metro London Underground, зэрэг нь нийтийн тээврийн газрын зургын том жишээ. Хүлээлгийн танхим зэрэг олон нийтийн газруудад ихэвчлэн стандартчилсан тэмдэглэгээ ба хялбаршуулсан газрын зургууд байдаг.

Эдвард Тафти "The Visual Display of Quantitative Information" номондоо зураасан зургийн дүрслэлийг дараах байдлаар тодорхойлсон.

Өгөгдөлийг харуулахдаа:

  • Уншигчын анхаарлыг аргачлал, зураасан зураг (график) болон бусад зүйлсээс илүү агуулгад татах
  • Хэлэх гэсэн зүйлээсээ гажуудахаас зайлсхийх
  • Жижиг хэсэгт олон тоо бичих
  • Өгөгдлүүдийг уялдаа холбоотой байлгах
  • Олон өгөгдөлийг харьцуулах боломж бий болгох
  • Өгөгдлийг үе шаттайгаар харуулах
  • Шалтгаан, судалгаа, тооцоолол, чимэглэл зэргийг өгөгдөлтэй уялдуулах

Хэрэглээ

засварлах

Инфографикийг шугамтай цаас, харандаа, тодруулагч, шугам зэрэг энгийн зүйлсийг ашиглан хийх боломжтой. Гэсэн хэдий ч одоо үед илүү хурдан, амар арга болох програм хангамжаар хийх нь ихэссэн. Тэднийг зориулалтын вэбсайт болон хэрэгсэлүүдийн тусламжтай хийх боломжтой болсон.

Инфографикийг шугамтай цаас, харандаа, тодруулагч, шугам зэрэг энгийн зүйлсийг ашиглан хийх боломжтой. Гэсэн хэдий ч одоо үед илүү хурдан, амар арга болох програм хангамжаар хийх нь ихэссэн. Тэднийг зориулалтын вэбсайт болон хэрэгсэлүүдийн тусламжтай хийх боломжтой болсон.[баримт хэрэгтэй] Диаграмуудыг зураг зурах боломжтой програм хангамжыг татаж эсвэл онлайнаар ашиглан зурах боломжтой. Хэрэглэгчид диаграмаа эхлүүлэхийн тулд бэлэн загваруудаас ашиглах боломжтой. Мөн өөр олон онцгой дүрслэлүүдийг гаргах аргууд байдгийн нэг нь хэрэглэгчийн ухаалаг утсан дээрх зургийг дүрслэх боломж байдаг.

Эх сурвалж

засварлах
  1. Doug Newsom and Jim Haynes (2004). Public Relations Writing: Form and Style. p.236.
  2. 2.0 2.1 Mark Smiciklas (2012). The Power of Infographics: Using Pictures to Communicate and Connect with Your Audience.
  3. Heer, J., Bostock, M., & Ogievetskey, V. (2010). A tour through the visualization zoo. Communications of the ACM, 53(6), 59-67.
  4. Card, Scott (2009). Information visualization. In A. Sears & J. A. Jacko (Eds.), Human-Computer Interaction: Design Issues, Solutions, and Applications (pp. 510-543). Boca Raton, FL: CRC Press.

Дэлгэрүүлж унших

засварлах
  • Sullivan, Peter. (1987) Newspaper Graphics. IFRA, Darmstadt.
  • William S. Cleveland (1993). Visualizing Data. Summit, NJ: Hobart Press. ISBN 978-0963488404
  • Sullivan, Peter. (1993) Information Graphics in Colour. IFRA, Darmstadt.
  • Paul Lewi (2006). "Speaking of Graphics".
  • Thomas L. Hankins (1999). "Blood, dirt, and nomograms: A particular history of graphs". In: Isis, 90:50–80.
  • Eric K. Meyer (1997). Designing Infographics. Hayden Books.
  • Edward R. Tufte (1983). The Visual Display of Quantitative Information. Edition, Cheshire, CT: Graphics Press.
  • Edward R. Tufte (1990). Envisioning Information. Cheshire, CT: Graphics Press.
  • Edward R. Tufte (1997). Visual Explanations: Images and Quantities, Evidence and Narrative. Cheshire,
  • Edward R. Tufte (2006). Beautiful Evidence. Cheshire. CT: Graphics Press.
  • John Wilder Tukey (1977). Exploratory Data Analysis. Addison-Wesley.

Бусад холбоосууд

засварлах

 

Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ урлагийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ нэвтрүүлгийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ технологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.