Мэдээллийн дүрсжүүлэлт
Мэдээллийн дүрсжүүлэлт буюу Мэдээллийн харахуйчлал нь хүний танин мэдэхүйд мэдээллийг ойлгож бататгахад хийсвэр мэдээллийг дүрсжүүлж үзүүлэх ойлголт юм. Тэрхүү хийсвэр мэдээлэл нь тоон ба тоон бус өгөгдөл-мэдээллийн сан буюу газар зүйн болоод бичвэр байж болно. Ямарваа ойлгоход бэрх, төөрөлдөхүйц мэдээллийг дэд салбарт задалж нэрлэнэ. Нэг хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт бол мэдээллийн дүрсжүүлэлт нь сонгосон мэдээллийг орон зайтай дэлгэн үзүүлэх, тэгэхдээ энэ нь шинжлэх ухааны дүрсжүүлэлтийг орон зайд дэлгэж үзүүлж өгдөг.
Тойм мэдээлэл
засварлахМэдээллийн дүрсжүүлэлт, харанхуйчлал нь хүн-компьютерийн харилцан үйлчлэл, компьютерийн шинжлэх ухаан, зураасан зургууд, дүрсийн дизайн, сэтгэл судлал, бас бизнесийн арга барил зэрэгт гарч ирсэн. Энэ нь шинжлэх ухааны судалгаа, дижитал номын сан, мэдээллийн сан-өгөгдлийн уурхай, санхүүгийн мэдээллийн сангийн задлан шинжилгээ, зах зээлийн судалгаанууд, гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хяналт, болон эм шинээр нээх зэрэг чухал бүрэлдэхүүн хэсэг болж хэрэглэх нь өсөн нэмэгдсэн.