Интермед Эмнэлэг
Интермед Эмнэлэг(Intermed Hospital) нь Монгол Улсын Улаанбаатар хотод байрладаг анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх нутагтаа анхлан нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорьдог эмнэл зүйн байгууллага юм.[1] Интермед Эмнэлэг нь нийт 300 гаруй ажилчидтай, хэвтэн эмчлүүлэх 91 ортой бөгөөд мэс засал, дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн үндсэн тасгуудаас гадна нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс, харшлын нарийн мэргэжлийн кабинетуудтай.[2] Интермед эмнэлэг нь жилд 5000 хүнд хэвтэн эмчлүүлэх, 100 000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.[2]
Хууль эрх зүйн хэлбэр | Эмнэлэг |
---|---|
Ажилчид | 300 гаруй |
Цахим хуудас | http://www.intermed.mn/ |
Түүх
засварлахДэлхийн жишигт хүрсэн, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг эх нутагтаа бий болгож гадаад улс орнууд руу оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах иргэдийн урсгалыг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор үндэсний тэргүүлэх 3 компани болох MCS Групп, Энержи ресурс ХХК болон Шунхлай Групп хамтарч өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Интермед” эмнэлгийг байгуулж 2014 оны 5 сард үйл ажиллагааг эхлүүлж байна.[2]
Байршил
засварлахИнтермед Эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт Богд хааны ордон музейн баруун хойд талд байрлах ба 5 давхар 4 блокоос бүрдсэн, гаднаа 150 машины зогсоол, харуул хамгаалалт болон ногоон байгууламжийг цогцоор төлөвлөж байгуулсан.
Үнэт зүйлс
засварлах- Аюулгүй байдал
- Чанар
- Хамтын ажиллагаа
- Хүндлэл
- Тасралтгүй сайжруулалт
- Үнэнч шударга зарчим
- Шинэ санаачлага[3]
Инноваци
засварлахИнтермед эмнэлэг нь Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.[4] Интермед Эмнэлэг нь Япон, Франц, Герман гэх мэт улс орнуудын чанарын хувьд өндөр брэндийн төхөөрөмжүүдийг ашиглан үзлэг, хяналт, шинжилгээ хийдэг.
Хамтран ажилладаг байгууллагууд
засварлахИнтермед Эмнэлэг нь БНСУ-ын Корей Их Сургуулийн харъяа эмнэлгүүдтэй мэргэжилтэн солилцох, эмч мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах, үйлчлүүлэгчийн оношийг баталгаажуулах, үйлчлүүлэгч шилжүүлэх, томоохон мэс ажилбаруудыг хамтран хийх гэрээтэй ажиллаж байна. Мөн УБ хотын төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгүүд болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй өвчтөн солилцох, оношилгоо, шинжилгээ хийх болон сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ханган нийлүүлэх гадаад, дотоодын компаниудтай гэрээтэй хамтран ажиллахын зэрэгцээ өвчтөн нүүлгэн шилжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын 4 нисэхийн компанитай хамтран ажиллаж байна.[5]
Цахим хуудас
засварлахИнтермед Эмнэлгийн цахим хуудас руу дараах холбоосоор нэвтрэнэ үү http://www.intermed.mn/
- ↑ "Эрхэм зорилго". Intermed Hospital. Archived from the original on 2017-04-22. Татаж авсан: 2017-05-17.
- ↑ 2.0 2.1 2.2 "Танилцуулга". Intermed Hospital. Archived from the original on 2017-05-24. Татаж авсан: 2017-05-17.
- ↑ "Эрхэм зорилго". Intermed Hospital. Archived from the original on 2017-04-22. Татаж авсан: 2017-05-17.
- ↑ "Манай түнш байгууллагууд". Intermed Hospital. Archived from the original on 2017-05-21. Татаж авсан: 2017-05-17.
- ↑ "Манай түнш байгууллагууд". Intermed Hospital. Archived from the original on 2017-05-21. Татаж авсан: 2017-05-17.