Интерактив телевиз
Интерактив телевиз (Англи: Interactive television). Үүнийг заримдаа ярианы телевиз гэж нэрлэдэг. Өөрийнхөө нэвтрүүлэгт хэрэглэгчдийн хүсэлтээр эх бичвэр, график болон бусад мэдээллийг ашиглаж, түүнийг гэрийн телевиз эсвэл дисплейд гаргадаг телевизийн нэмэлт үйлчилгээний систем юм. Утас эсвэл кабелийн тусгай шугамаар хэрэгждэг хоёр талын харилцаа нь хэрэглэгчид гэрээсээ гаралгүй худалдаа хийх, бусад үйлчилгээнд оролцох боломж олгодог. Мөн үүнийг теленэвтрүүлгийн хүртээмж, чанарын талаарх түүвэр судалгаанд өргөн хэрэглэдэг. Интерактив телевизийн системийн тодорхой жишээ бол АНУ-ын “Кьюб”, Их Британийн “Вьюдейта”, Канадын “Телидон” телевиз юм.