Ингеборг "Инге" Хелтен (Герман: Ingeborg "Inge" Helten, 1950 оны 12 сарын 31-нд төрсөн) нь Баруун Германы хөнгөн атлетикч, ойрын зайн гүйгч.

Инге Хелтен
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Баруун Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ингеборг Хелтен
Төрсөн огноо 1950 оны 12 сарын 31 (1950-12-31) (73 настай)
Төрсөн газар Райнланд-Палатинат, Синциг, Вестум
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Монреаль 1976 4 x 100 м буухиа
Хүрэл Монреаль 1976 100 метр

Хелтен 1976 оны 6 сард 100 метрийн зайг 11.04 секундэд туулан дэлхийн дээд амжилт тогтоож байсан бөгөөд мөн онд Канадын Монреальд зохиогдсон зуны олимпын 100 метрийн зайд багийн анд Аннегрет Рихтер болон Зүүн Германы Ренате Стехер нарын ард орж, хүрэл медаль зүүжээ. Тэрээр мөн 200 метрийн зайд эхний 5 байрыг Герман бүсгүйчүүд эзлэхэд 5-р байр эзэлж байв. Улмаар Рихтер, Эльвира Поссекел, Аннегрет Кронигер нарын хамтаар 4 х 100 метрийн буухиа уралдаанд 42.59 секундын амжилтаар, Зүүн Германчуудаас 0.04-хөн секунд хоцрон мөнгөн медаль хүртжээ.

Эшлэл засварлах

Үзүүлэлт
Өмнөх
  Ренате Стехер
Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн
Дэлхийн дээд амжилтын эзэн

1976 оны 6 сарын 13 – 1976 оны 7 сарын 25
Дараах
  Аннегрет Рихтер