Илихайяа

(Илихайяа гүнж-с чиглүүлэгдэв)

Илихайяа гүнж бол (хятадаар:益里海雅; пиньинь:Yì lǐ hǎi yǎ),Юань улсын Төмөр Өлзийт хааны охин. Ихирэсийн Буту хүргэний жич хүү Аши хүргэнтэй (1263-?) гэрлүүлжээ. Аши хүргэний эцэг нь Хулин хүргэн[1], өвөг нь Жахурчин хүргэн[2], элэнц өвөг нь Суорха хүргэн,[3] хуланц өвөг нь Буту хүргэн[4] юм. Аши хүргэн болбоос 15 наснаас эхлэн Хайду ханы бослогыг дарах үйлд жинь ван Гамала, Хайсан ван, Баян жанжин нарын удирдлагаар цэрэг удирдан оролцож олон удаа гавъяа байгуулж байсан. Иймээс Төмөр Өлзийт хааны зарлигаар Илихайяа гүнжтэй гэрлүүлсэн. Илихайяа гүнжийг 2 охин, 1 хөвгүүн төрүүлсэн хэмээн Юань улсын сударт тэмдэглэхдээ, том охин нь Гэгээн хааны их хатан Сугабал хатан, бага охин нь Есөнтөмөр хааны Ринчинбал бага хатан , хөвгүүн Балашир нь эцгийн цолыг үе залгамжлан Чан ван болсон. Хүлэг хааны үед Аши хүргэнд Чан ван цол соёрхож алтан тамга өгсөн юм. Хожим нь Аши хүргэний төрлийн хүн Тэгш ноён, Гэгээн хааныг хороож, Есөнтөмөр жинь ванг хааны сууринд залсан түүхтэй.

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. 元史卷118/列傳第五
  2. 元史卷118/列傳第五
  3. 元史卷118/列傳第五
  4. 元史卷118/列傳第五