Изабела арал (Эквадор)

Изабела арал (Испани: Isabela) нь Галапагосын арлуудын хамгийн том арал юм. 4,588 км² талбайтай. Арлын хойд хэсгээр экваторын шугам дайрч өнгөрнө. Тус арал нь 6 галт уулнаас тогтдог бөгөөд тэдгээрийн хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1707м өргөгдсөн Вольф уул юм.

Изабела арал
Галапагос далайн хав
Галапагос далайн хав
Галапагос далайн хав
Ус зүй Номхон далай
Арлын бүлэг Галапагосын арлууд
Солбицол 0° 27′ Ө, 91° 11′ БКоординат: 0° 27′ Ө, 91° 11′ Б
Изабела арал (Эквадор) (Галапагосын арлууд)
Изабела арал (Эквадор) (Галапагосын арлууд)
Изабела арал (Эквадор)
Изабела арал (Эквадор)
Урт 137 км
Өргөн 83 км
Талбай 4588 км²
Хамгийн өндөр цэг Вольф
1707 м
Оршин суугч 2200
<1 хүн/км²
Төв суурин Пуэрто Вильямил
Хиймэл дагуулаас авсан галт уул Вольф
Хиймэл дагуулаас авсан галт уул Вольф
Хиймэл дагуулаас авсан галт уул Вольф
Галапагосын арлууд

Изабела аралд нэн ховор Галапагос заан яст мэлхийнээс гадна Галапагос оцон шувуу, Далайн игуана, Газрын игуана, Галапагос далайн хав, цэнхэр хөлт шувуу, бор хотон, фламинго зэрэг содон ховор амьтад амьдардаг.

Изабела аралд 2006 оны байдлаар 1,780 хүн оршин сууж байгаа нь Галапагосын арлууд дунд 3-т орох үзүүлэлт юм. Хүн амын ихэнх нь арлын зүүн өмнөд хэсэгт байх Пуэрто Вилламил хотод оршин сууна.

Тус арлын нэр нь Христофер Колумбын аяллыг дэмжиж байсан Испанийн хатан хаан I Изабелагийн нэрнээс гаралтай.