Игорь Шалимов
Игорь Михайлович Шалимов (1969 оны 2 сарын 2-нд Москвад төрсөн) нь Орос, Зөвлөлтийн хөлбөмбөгч юм. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байв.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Игорь Михайлович Шалимов | ||
Өндөр | 1.82 м | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Өсвөрийн баг | |||
1976–1980 | Локомотив Москва | ||
1980–1986 | Спартак Москва | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1986–1991 | Спартак Москва | 95 | (20) |
1991–1992 | Фожжиа | 33 | (9) |
1992–1994 | Интернационал | 50 | (11) |
1994–1995 | Дуйсбург | 21 | (0) |
1995–1996 | Лугано | 12 | (4) |
1995–1996 | Удинезе | 20 | (0) |
1996–1998 | Болонья | 34 | (5) |
1998–1999 | Наполи | 19 | (2) |
Шигшээ баг | |||
1990–1991 | ЗХУ | 20 | (2) |
1992 | ТУХН | 4 | (0) |
1992–1998 | Орос | 23 | (3) |
Дасгалжуулсан багууд | |||
2001–2002 | Краснознаменск | ||
2003 | Уралан Элст | ||
2008–2011 | Орос (эмэгтэй) | ||
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Шалимов мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа Спартак Москва багаас эхэлжээ. Спартакт хэдэн амжилттай улирлыг үдсэний дараа Италийг зорьж, Фожжиа багт тоглох болов. Шинэ багтаа 1 улиралд тоглохдоо Италичуудад өөрийгөө хангалттай таниулж, алдарт Интер Милан багт уригдан очив. Тэрээр мөн Италийн Сери А-гийн Болонья, Удинезе, Наполи, Германы Дуйсбург, Швейцарийн Лугано багуудад тоглож байлаа.
Шалимов ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 1990 оны ДАШТ-д оролцсон. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Шведэд зохиогдсон Европын АШТ-д ТУХН гэсэн нэрээр оролцоход мөн шигшээ багтаа багтаж тоглосон. 1994 оны ДАШТ-д Павел Садырины удирдлага дор тоглохоос татгалзсан хэд хэдэн түлхүүр тоглогчдын нэг нь Шалимов байлаа. 2 жилийн дараа буюу 1996 онд Англид зохиогдсон Европын АШТ-д оролцсон Оросын шигшээ багт багтсан.
Шалимов Наполи багт тоглож байхдаа хориглогдсон сэргээшийн төрлийн бодис болох нандролон хэрэглэсэн нь илэрч, 2 жил эрхээ хасуулснаар зодог тайлахаар шийджээ. Тэрээр энэ тухайгаа "Москвад эмнэлэгтэ хэвтэж байхад дотуур цус алдалт зогсоох гэж хийсэн тарианд нандролон агуулагдаж байсан байх" гэж тайлбарласан[1].
Игорь өдгөө Оросын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна[2].
Амжилт засварлах
- Зөвлөлтийн Тэргүүн Лигийн аварга - 1989
- УЕФА-гийн цомын аварга - 1994
- 21-с доош насны залуучуудын Европын аварга - 1990
Эшлэл засварлах
- ↑ (Орос хэл) "Igor Shalimov, former captain of the Russian football team". history.rin.ru. Retrieved June 29, 2007.
- ↑ "Shalimov starts reign in style". uefa.com. Retrieved June 7, 2008.