Иван Баграмян (орос. Иван Христофорович Баграмян, армени. Հովհաննես Քրիստափորի Բաղրամյան; 1897-1982) - 1955 онд ЗХУ-ын маршал цол хүртсэн, цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Баруун өмнөд фронтын штабын дарга, дараа нь баруун өмнөд чиглэлийн штабын дарга, 16-р (11-р гвардын арми болж өөрчлөгдсөн) армийн командлагч. 1943 оноос тэрбээр Балтын 1 дүгээр фронтын командлагч Беларусийн 3 дугаар фронтын орлогч командлагч байсан. 1944 болон 1977 онд хоёр удаа ЗХУ-ын баатар цол хүртсэн. 1955—1956, 1958—1968 онуудад ЗХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдаар ажилласан.

Иван Христофорович Баграмян

Иван Баграмян 1897 оны 11-р сарын 20-нд Елизаветполь мужийн Чардахлы тосгоны ойролцоо, Елизаветпол хотын ойролцоох төмөр замын ажилчдын хуаранд, ядуу Армен гэр бүлд төрсөн байна. Төрөхдөө - Ованнес Хачатурович Баграмян гэж нэртэй байсан. Түүний эцэг Хачатур Карапетович төмөр замд ажиллаж, өөрөө боловсрол эзэмшиж, артелийн дарга болжээ. Эх Мариам Артёмовна, хөдөөгийн дархны гэр бүлээс гаралтай, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ажилд өөрийгөө зориулжээ.

И.Баграмян намтартаа:- “Би 9 настайгаасаа эхлэн хоёр ангийн сургуульд маш их хичээнгүйлэн суралцсан. Эцэг эх нь санхүүгийн маш их дарамттай байсан ч дараа нь Тифлисийн төмөр замын техникийн сургууль (1912-1915)-д сураад хоёр сургуулийг онц дүнтэй төгссөн” гэж тэмдэглэн үлдээжээ.

 
ЗХУ-ын маршал Иван Баграмян , 1977 он

1923 оны 12-р сар хүртэл тэрээр полкийн тагнуулын албаны дарга байв.

Оросын Иргэний дайн дууссаны дараа командлах боловсон хүчнийг мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцаж, 1923 онд Арменийн бууны дивизийн Ленинакан морин цэргийн дэглэмийн командлагчаар томилогдов.

1924 оны намар түүнийг Ленинград руу морин цэргийн дээд сургуульд суралцахаар явуулсан. Түүнтэй хамт ирээдүйн цэргийн жанжин болсон Георгий Жуков, А. И. Еременко, В. И. Чистяков, П. Л. Романенко, Константин Рокоссовский нар сурч байжээ. 1925 онд сургалтаа дүүргээд Баграмян дивиздээ эргэн ирж, өмнөх албан тушаалдаа 1931 он хүртэл алба хаажээ. 1931 онд ахлах командлагчдын мэргэжил дээшлүүлэх курсуудыг дүүргэж, мөн онд М.В.Фрунзегийн нэрэмжит Цэргийн академид элсэн орсон байна.

1936 оны 10-р сард тэрээр армийн штабын үйл ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. И.Сталины Улаан армийн их цэвэрлэгээний үеэр "хөрөнгөтний Арменийн арми" -д алба хааж байсан түүний эсрэг материал цуглуулсан боловч ирээдүйн командлагч Анастас Микояны ачаар аврагдсан.

1936 оны намар Иван Баграмян Жанжин штабын академийн анхны элсэлтэд хамрагдан оржээ.

Зөвлөлтийн Аугаа эх орны дайны эхэн үед - Баруун өмнөд фронтын штабын үйл ажиллагааны хэлтсийн дарга, баруун өмнөд чиглэлийн үйл ажиллагааны бүлгийн дарга, баруун өмнөд фронтын штабын дарга байжээ.

Дайны дараа 1945 онд И.Баграмяныг шинээр байгуулагдсан Балтийн цэргийн тойргийн цэргийн командлагчаар томилов.

Тэрээр 1954 оны 5-р сарын 28-наас - 1955 онд ЗХУ-ын Батлан ​​хамгаалах яамны ахлах байцаагчаар ажилласан.

1955 оны 3-р сарын 11-нд И.Х.Баграмян ЗХУ-ын маршал цол хүртэж, мөн онд ЗХУ-ын Батлан ​​хамгаалахын орлогч сайдын албан тушаалд томилогдсон байна.

Карибын хямралын үеэр И.Х.Баграмян ЗХУ-ын цэргийн бүлэглэлийг Кубад хүргэх, байршуулах төлөвлөгөөг боловсруулж, ЗХУ-ын талаас энэ ажиллагааг удирдаж байжээ.

Иван Христофорович Баграмян 1982 оны 9-р сарын 21-нд нас барсан. Тэрээр Аугаа эх орны дайны үед фронтыг удирдаж байсан маршалуудын сүүлчийнх нь юм. 1982 оны 9-р сарын 23-нд Москва дахь Зөвлөлтийн армийн Төв ордонд маршал Баграмянтай салах ёс гүйцэтгэсэн. Шарилын дэргэд хүндэт харуул жагсав. Хүндэт харуулд Л.И.Брежнев, А.А.Громыко, К.У.Черненко, М.С.Соломенцев, Н.А.Тихонов, М.С.Горбачев нар байв. Москва хотын Улаан талбай дахь Кремлийн хананд нэрт цэргийн удирдагчийн чандартай савыг оршуулжээ.

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.