Зөвхөн Монголдоо
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 1973 онд зохиосон шүлэг. 1990-ээд оны сүүлчээр Харанга хамтлаг дуу болгон дуулсан. Аяыг Цэрэндоржийн Чулуунбат зохиожээ.
Бүтээлчид
засварлах- Х.Лхагвасүрэн - Вокаль
- Ц.Энхманлай - Вокаль, гоцлол гитар
- Я.Одсүрэн - Хэмнэлт гитар
- Ц.Чулуунбат - Аргил гитар
- Н.Пүрэвдаш - Бөмбөр
- Х.Булган - Даралтат хөгжим
Үг
засварлахЦэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа Усны тунгалагийг би зөвхөн уулнаасаа амслаа Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ.