Зүүн үзэмчин хошуу

(Зүүн Үзэмчин хошуу-с чиглүүлэгдэв)

Зүүн үзэмчин хошууХятад улс (БНХАУ)-ын Өвөр Монгол (ӨМӨЗО)-ы Шилийн гол аймгийн харъяат хошуу.

Зүүн үзэмчин хошуу
ᠵᠡᠭᠦᠨ ᠦᠵᠦᠮᠦᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠣ
хошуу
 • хялбар ханзаар 东乌珠穆沁旗
 • хэцүү ханзаар 東烏珠穆沁旗
 • ханзаас латин Dōng Wūzhūmùqìn Qí
 • монголоос латин jegün üjümučin qosiɣu

Улиастай
Өвөр Монгол дахь Улиастай балгасны байр цэг
Эзэн улс Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ)
Эрхт орон Өвөр Монгол (ӨМӨЗО)
Дээрх нутаг Шилийн гол аймаг
Дотоод хуваарь ← 8 нутагтай
Хошууны төв Улиастай балгас
Газар нутаг 47,306 км²
Хүн ам (2010) 56,500 хүн
Цагийн бүс Хятадын цаг (ГЦ+8)
Утасны дуг. (+86) 0479
Цахим хуудас dwq.gov.cn
Шилийн гол аймаг дахь Зүүн үзэмчин хошууны нутаг

Чин улсын үед монголчуудыг овог аймгаар нь хошуу болгон суулгахад үзэмчин ардын хоёр хошууны нэг болж ийм нэрээр тогтжээ.

Ар талаараа Монгол улстай 527.6 км зурвасаар хиллэж, бусад талаар Баруун Үзэмчин хошуу, Шилийн хот, Авга хошуу, өөртөө засах орныхоо Хянган аймаг, Тунляо, Улаанхад хоттой хаяа залгадаг. 47,554 км2 газар нутгийн 95%-ийг малын бэлчээрээр ашигладаг.

2010 оны тооллогын байдлаар 56.5 мянган оршин суугчтайгаас 72% (40.8 мянга) нь монгол үндэстэн, 49% нь малчин байна.

Засаг захиргааны хуваарьЗасварлах

Засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгддөг. Одоогоор 6 балгас (镇—жэнь), 2 сум (苏木—суму) болно.

Балгас (ᠪᠠᠯᠭᠠᠰᠣ)
  • Улиастай (ᠣᠯᠢᠶᠠᠰᠣᠲᠠᠢ) — хошууны төв
  • Ээжнуур (ᠡᠵᠢᠨᠠᠭᠣᠷ)
  • Хатавч (ᠬᠠᠲᠠᠪᠴᠢ)
  
  • Дуутнуур
  • Баянхошуу (ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠰᠢᠭᠣ)
  • Мандахбулаг (ᠮᠠᠨᠳᠣᠬᠣᠪᠣᠯᠠᠭ)
Сум (ᠰᠣᠮᠣ)
  • Самай
  
  • Хүрээтнуур (ᠬᠦᠷᠢᠶᠡᠲᠦᠨᠠᠭᠣᠷ)

Зам, тээвэрЗасварлах

Монгол улсын Бичигт боомттой ам нийлсэн улсын хилийн Зүүн хатавч боомт Хатавч балгасны нутагт бий. Бусад чигт Улиастай балгаснаас засмал замаар Шилийн хот, Баруун үзэмчний Балгаргол балгас, Тунляогийн Хоолингол хот болон Хянган аймаг орж болно.

Гадаад холбоосЗасварлах