Зүүн Жоу
Хятадын Жоу улсын үеийг дотор нь Баруун Жоу, Зүүн Жоу гэж ялгаж бичдэг. Зүүн Жоу хэмээх нь МЭӨ 771 онд Цюаньрун аймгийн довтолгоонд Жоу улсын Ю ван алуулж, нийслэл хотоо алдсан тул Ижю хунтайж зүүнш шилжин нүүж Луои хотод Пин ван цолд өргөмжлөгдөн сууснаар Зүүн Жоу улсын үе эхэлдэг. Баруун Жоу, Зүүн Жоу хэмээх нь эртний түүхч, сударчдын үйл явдлаар нь ялгахын тулд оноож бичсэн учраас тухайн улс нь өөрсдийгөө зүүн баруун гэж ялгаж байгаагүй юм.
Зүүн Жоу 東周
| |
---|---|
Нийслэл | Луои |
Албан ёсны хэл | Эртний хятад хэл |
Төр засаг | Хаант засаглал |
770-720 | |
314-256 | |
Зүүн Жоу (770-256) | |
• Цюаньруны довтолгоонд ялагдаж, Жоу улс зүүнш нүүв | МЭӨ 771 он |
• Жоу улс мөхөв | МЭӨ 256 |
Зүүн Жоугийн вангийн харьяат олон гүн, хоу, бусад ноёд, жанждын хүч нөлөө, газар эзэмшил томорч, боолын тоо нэмэгдэж эхэлснээр хувийн эзэмшил нутагтаа улс байгуулж бие дааж эхэлсэн. Энэхүү олон жижиг улс нь нэгнийгээ эзлэн нэгтгэх, мөхөх, үүсэх нь хаврын салхи шиг байснаас болж МЭӨ 770-403 оны үеийг Хавар Намрын үе (春秋时代, Чунь Цюй), олон жижиг хоу, гүнгийн захирсан улсууд нэгнийгээ эзлэн долоон том вант улсад хуваагдсан 403-221 оны үеийг Байлдаант улсын үе гэж нэрлэдэг. Харин энэ олон том жижиг харьяат улсуудын феодал ноёд бэхжихийн хэрээр Жоу улсын вангийн эрх мэдэл хязгаарлагдаж, томоохон вассаль ноёдын цэргийн хүч, улс төрийн нөлөөг ашиглах гэж Жоугийн вангийн шууд захиргааны хот тосгон, тариалангийн газар, боол зарцыг шагнаж өгсөөр эцэстээ Нань вангийн үед 4 хот, багахан газар түүний захиргаанд үлдэж Жоугийн вант улс нэр төдий оршиж явсаар МЭӨ 256 онд Цинь ванлигт эзлэгдсэн.