Цюаньрун
Цюаньрун буюу Нохой Рун (хят: 犬戎; пиньинь: Quǎnróng) гэх аймаг нь МЭӨ X-VII зууны үед оршиж байсан нүүдэлчин аймаг юм. Тэд одоогийн Ганьсү муж, Хөх нуур, Нинся орчмын нутгаар нутаглаж байсан төвөд-бирм хэлтэн, цагаан нохой эсвэл цагаан чоно шүтээнт ард түмэн байжээ. Энэхүү аймгийн нэрийг заримдаа Сяньюнь (猃狁) гэж бичиж байв. Нохой Рун аймаг нь МЭӨ 771 онд Жоу улсын эсрэг томоохон довтолгоон хийж, Шэн хөүтэй холбоо тогтоож Жоу улсын нийслэл Хаожин хотыг эзлэн, Юй ван тэргүүтэй хаад ноёд, алагдаж, Жоу улс зүүн зүгт нийслэлээ шилжүүлэн зугтаж, их хэмжээний газрыг алджээ. Ингэснээ дотор газар Хавар-Намрын улсын үе эхэлж, 500 жил үргэлжилсэн дотоодын дайн эхэлсэн.