Зүүнгарын хаалга

Зүүнгарын хаалга (Зүүнгарын гүүр) гэж баруун талын Зүүнгарын Алатау, зүүн талын Барлаг нурууны завсраар гарсан, урагшаа Зүүнгарын тал, хойшоо Балхаш-Алакөлийн хотгорыг холбосон далайн түвшнээс дээш 300-400 м өндөр, 10 км өргөн, 50 км урт харгуй, хөндий говь газар юм.

Зүүнгарын хаалга
Монгол нэрийдэл
кирилл үсгээр
монголЗүүнгарын хаалга
Зүүнгарын гүүр
Гадаад нэрийдэл
англиDzungarian Gate
оросДжунгарские ворота
хятад阿拉山口
(Ālā Shānkǒu)
Тайлбар: Тогтсон монгол нэр байхгүй. Хэрхэн орчуулахыг эрэлхийлж байна.
Зүүнгарын хаалгын байгаа газрыг чагтлав.

Казахын Алакөл нуур, Хятадын Эв нуур хоёр талд нь бий. Эв нуур монголын өөртөө засах Бортал тойрогт байрладаг.

Үргэлжилсэн их уул нуруудыг сэтлэн Зүүнгарын хаалгаар эрт дээр цагаас морьтон дайчид, нүүдэлчин ард түмэн, аялагч худалдаачдын хөл цувжээ. Тухайлбал Торгоны зам, XIII зууны Чингис хааны цэрэг, 1771 оны халимагийн нүүдэл үүгээр гарч байв.

1969 онд Зөвлөлт-Хятадын хилийн мөргөлдөөн болж байв. ЗХУ задарснаас хойш Казахстан, Хятад хоёр улсын хилийн боомт байрлаж, 1991 онд хоёр улсыг холбосон төмөр зам тавигджээ. Казахын талд «сайкан» хэмээх салхи салхилдаг учир салхин цахилгаан станц барихаар төлөвлөсөн.[1]

Зүүлт, тайлбар

засварлах