Зүй Ёс Нам

Монголын нам

Зүй Ёс нам нь Монголын Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намын нэг, улс төрийн Төв үзэлтэй нам.

Зүй Ёс Нам
ᠵᠦᠢ ᠶᠣᠰᠣ ᠨᠠᠮ
Намын удирдагчБатбаярын Насанбилэг
Ерөнхий нарийн бичгийн даргаСандагдоржийн Баярбаатар
Байгуулагдсан2019 оны 06-р сарын 08 (2019-06-08)
Төв байрУлаанбаатар
Гишүүдийн тоо1,533
Улс төрийн жигүүрТөв
Улсын Их Хурал
0 / 76
Намын туг
Цахим холбоос
justiceparty.mn

Зүй Ёс нам нь 2019 оны 6 сарын 8 ний өдөр үүсгэн байгуулах их хурлаа хийж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгүүлсэн улс төрийн хүчин юм. Улсын дээд шүүхийн бүртгэлээр 1533 гишүүнтэй байна. Анхны намын дарга Батбаярын Насанбилэг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Сандагдоржийн Баярбаатар. Нийслэлийн намын хорооны дарга Адъяабатын Амарбаяр.

Монгол Улсын Их Хурлын Сонгууль 2020

засварлах

2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд Зүй Ёс нам нь Монголын Социал Демократ нам, Хөдөлмөрийн Үндэсний намтай хамтран Зөв Хүн Электорат эвслийг байгуулан оролцсон бөгөөд тус эвслээс Хан-Уул дүүргийн 29-р тойрогт нэр дэвшсэн Т.Доржханд сонгогдон парламентад суудалтай улс төрийн хүчин болсон. Зөв Хүн Электорат эвсэл орон даяар нийт 27 тойрогт 53 нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн бөгөөд үүнээс 8 тойргийн 9 нэр дэвшигч нь Зүй Ёс намаас нэр дэвшсэн байна.

Нэр дэвшигчид
Тойрог Нэр дэвшигч Авсан санал
3-р тойрог Баянхонгор аймаг М.Ариунтуяа 204 (0.5%)
5-р тойрог Говь-Алтай аймаг Л.Энхнасан 1104 (3.9%)
14-р тойрог Төв аймаг Б.Насанбилэг 1710 (3.9%)
16-р тойрог Ховд аймаг Г.Буянбаатар 1740 (4.1%)
17-р тойрог Хөвсгөл аймаг Т.Ууганбаяр 1084 (1.7%)
17-р тойрог Хөвсгөл аймаг Т.Туяа 1724 (2.8%)
19-р тойрог Дархан-Уул аймаг А.Галтбаяр 2483 (5.5%)
27-р тойрог Сонгинохайрхан дүүрэг Б.Эрдэнээ 2078 (3.6%)
28-р тойрог Сонгинохайрхан дүүрэг А.Амарбаяр 5621 (6.9%)

Цахим холбоос

засварлах

Албан ёсны вэбсайт