ХҮН нам

Монгол Улсын улс төрийн нам

ХҮН нам (хуучнаар Хөдөлмөрийн Үндэсний Нам) нь Монголын Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намын нэг, парламентад суудалтай улс төрийн хүчин.

ХҮН нам
Товчлол ХҮН
Дарга Тогмидын Доржханд
Байгуулагдсан 2011 оны 11-р сарын 05 (2011-11-05)
Төв байр Улаанбаатар
Үзэл баримтлал Эдийн засгийн либерализм
Прогрессивизм
Улс төрийн жигүүр Төв-баруун
Үндэсний харъяалал Зөв Хүн Электорат Эвсэл
Өнгө(нүүд)      Хөх ягаан
Уриа Монгол хүний төлөө
Улсын Их Хурал
1 / 76
Цахим холбоос
http://www.hunnam.mn

ТүүхЗасварлах

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2011.12.05-ны өдрийн 14-р тогтоолоор бүртгэсэн байна.

Хөдөлмөрийн Үндэсний Нам 2015 оныг хүртэл Монгол Улсад цөөнгүй байдаг ганц буюу цөөн хүнээс хамаарсан, зөвхөн цаасан дээр бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаггүй жижиг нам байсан боловч нь 2015 оноос шинэ манлайлагч гишүүд намын удирдах эрхэнд гарснаар ХҮН эрс шинэчлэгдэн, Монголын улс төрийн амьдралд цоо шинэ өнгө аяс оруулж эхэлжээ.

Шинэчлэгдэн зохион байгуулагдаж, шинэ залуу, боловсролтой, урьд өмнө улс төрд хутгалдаж байгаагүй мэргэжилтнүүд намыг толгойлж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлснээр 2015 оноос хойш ХҮН-ын гишүүд, дэмжигчид олноор нэмэгдэх болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох нь гарцаагүй гэж улс төр судлаачид дүгнэж, иргэд сонгогчдын дунд ч хүлээлт өндөр байв. Гэтэл намын дотоод асуудал болон бусад улс төрийн хүчин, эрх баригч, зарим улс төрчдийн зүгээс явуулсан санаатай хутган үймүүлэх ажиллагааны үр дүнд Хөдөлмөрийн үндэсний нам намаараа сонгуульд оролцох боломжгүй болсон юм. Нам нь УИХ-ын сонгуульд оролцоогүй ч гол лидерүүд болох 25 хүн бие даан нэрээ дэвшүүлж, чамгүй олон хүний санал авсан байдаг.

2015 онд намыг шинэчлэн зохион байгуулж, зах зээлд гаргаж ирсэн баг буюу Б.Найдалаа, Т.Доржханд, Д.Гантулга тэргүүтэй баг тууштай үйл ажиллагаа явуулсаар 2018 онд намын дотоод маргааныг бүрэн цэгцэлж, ямар нэг дотоод асуудалгүй болж чадсан байна. ХҮН тогтвортой, идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн тул иргэдийн итгэл дахин сэргэж, гишүүд, дэмжигчдийн тоо нэмэгдсээр иржээ.

2020 оны УИХ-ын Сонгуульд Монголын социал демократ нам (МСДН), Зүй ёс нам (ЗЁН) намуудтай Зөв ХҮН Электорат эвслийг байгуулан, эвслийг толгойлон оролцжээ. УИХ-ын гишүүнээр Тогмидын Доржханд Хан-Уул дүүргийн тойргоос сонгогдсоноор Зөв ХҮН Электорат эвсэл парламентад суудалтай улс төрийн хүчин болсон байна. Мөн 2020 оны орон нутгийн сонгуульд амжилттай оролцон, Нийслэлийн ИТХ-д 3, дүүргүүдийн ИТХ-д 12 суудал авч чаджээ. Монгол Улс 1990 онд ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш УИХ, орон нутгийн сонгуульд жигд амжилттай оролцсон анхны гуравдах улс төрийн хүчин гэж тооцогдож байгаа юм.

ХҮН намын удирдлага дараах бүтэцтэй. Үүнд, Намын дарга Тогмидын Доржханд, Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвжавын Ганзориг, Удирдах зөвлөлийн гишүүд Бадрахын Найдалаа, Доноровын Гантулга, Баатаржавын Мөнхсоёл, Жаргалсайханы Золжаргал, Дашдондогийн Үүрцайх, Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Гончигдоржийн Уянгахишиг, Лутаагийн Энхнасан, Цогтхүүгийн Алтансор.

2022 онд намын нэрээ албан ёсоор ХҮН нам болгон өөрчилж, үзэл баримтлалаа баруун төв болгон тодотгож, лого бэлгэдлээ мөн шинэчилжээ.

Үзэл баримтлалЗасварлах

Монголын түүх соёл, Монгол хүн, Монголын орчин нөхцөл, үндэсний зорилго болон дэлхийн хөгжлийн хандлагад нийцсэн гэж үздэг ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ үзэл, баруун төвийн үзэл баримтлалтай.

Улсын Их Хурлын сонгуульЗасварлах

Сонгууль Авсан суудал Саналын тоо Саналын хувь Үр дүн Удирдагч
2020
1 / 76
Зөв Хүн Электорат Эвсэл
209,104 5.2% 1 суудал (1) Бадрахын Найдалаа