Жо Дассе́н (франц. Joe Dassin), бүтэн нэр нь-Жозеф Айра Дассен (англи. Joseph Ira Dassin; 1938 оны 11-р сарын 5-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн—1980 оны 8-р сарын 20-нд Францын Полинезийн Таитид нас барсан) — америк гаралтай францын алдарт дуучин, хөгжмийн зохиолч.

Жо Дассен, 1970 он

Жозеф Айра Дассен (тэр үед Да́ссин) 1938 оны 11-р сарын 5-нд Нью-Йорк хотод Еврей театрын жүжигчин, ирээдүйн нэрт кино найруулагч Жюль Дассен (тэр үед Жулиус Дассин; 1911-2008), хийлч Беатрис Лаунер-Дассин (1913—1994) нарын гэр бүлд төржээ. Дассены эцгийн өвөө Самуэл Дассен Одесса хотоос АНУ руу цагаачилсан байна. Эхийн талын өвөг эцэг - доктор Луи Лонер - Бучахаас (Галиц, Австри-Унгар) байсан.

Жо 11 настайдаа хуучин Европыг нээжээ. 1950 онд эцэг, эх Жюль, Беатрис нар Парист суурьшихаар шийджээ. Цагаачилж ирсэн байсан ч Дассены гэр бүлд санхүүгийн бэрхшээл тулгараагүй байна: Жо Карим Ага Хан болон Европын баячуудын бусад хүүхдүүдийн хамт Швейцарийн Ле Роузи институтын элит коллежид сурдаг байв. Эцгийнхээ кино зураг авалтаас болж тэрээр олон сургууль сольсон байна. 1951 онд Италид суралцахаар явж, 1953 онд Женевийн олон улсын сургуульд элсэн орж, 1954 онд Гренобль хотод бакалаврын зэрэг хамгаалжээ. Бакалаврын зэрэгтэй болж, бүх шалгалтыг “сайн” үнэлгээтэй өгсөн юм. Тэрээр спортоор хичээллэх дуртай - цанаар гулгах, усанд сэлэх. Гурван хэлээр чөлөөтэй ярьдаг.

1955 онд Жогийн эцэг эх салсан байна. Эцэг эх хоёр нь салахад түүнд их хэцүү байсан тул Америкт үргэлжлүүлэн суралцахаар шийджээ. Халаасандаа ердөө гурван зуун франктай тэрээр 1956 онд АНУ-д буцаж ирээд Анн Арбор дахь Мичиганы их сургуулийн анагаах ухааны факультетэд элсэн орсон. Тэнд Жо хэсэг хугацаанд анагаахын дадлага хийж, дараа нь угсаатны зүйд шилжиж суралцсан байна. Дараа нь Жо угсаатны зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, тус их сургуульд лекц уншдаг болсон байна.

Энэ үеэс л Жо хөгжимд дурлаж эхэлсэн. 1956 оноос хойш Элвис Преслигийн ачаар рок-н-ролл Америкт моодонд орсон ч Жо түүний нөлөөнд автсангүй - эсрэгээрээ Ален Жиротой хамт Жорж Брассенсийн дууг сонсож, дуэт хийжээ. Дараа нь Жо гартаа гитар барьж эхлэв. Хожим нь тэд оюутны хотхоны кафед дуулах санааг гаргаж, амралтын өдрөөрөө 50 доллар олдог байжээ.

Студид бичүүлсэн альбомууд

засварлах
  • 1965 — Les Dalton
  • 1966 — Je change un peu de vent
  • 1967 — Joe Dassin à New York
  • 1969 — Les Champs-Elysees
  • 1970 — La fleur aux dents
  • 1970 — L’Amerique
  • 1971 — Elle etait oh!…
  • 1972 — Joe
  • 1973 — 13 chansons nouvelles
  • 1974 — Si tu t’appelles Melancolie
  • 1975 — Joe Dassin
  • 1976 — Dans les yeux d’Emilie
  • 1976 — Le Jardin du Luxembourg
  • 1978 — Les femmes de ma vie
  • 1979 — 15 ans déjà
  • 1979 — Blue Country
  • 1979 — Le Dernier slow
  • 1982 — Little Italy

Алдартай дуунууд нь

засварлах
  • 1965: Bip-bip
  • 1965: Guantanamera
  • 1967: Les Dalton
  • 1968: Siffler sur la colline
  • 1969: Les Champs-Élysées
  • 1969: Le Chemin de papa
  • 1970: L’Amérique
  • 1970: L'Équipe à Jojo
  • 1972: Taka Takata (la femme du toréro)
  • 1972: Le Moustique
  • 1974: Si tu t’appelles mélancolie
  • 1975: L'Été indien
  • 1975: Et si tu n’existais pas
  • 1975: Ça va pas changer le monde
  • 1975: Salut
  • 1975: L`Albatros
  • 1976: Il était une fois nous deux
  • 1976: À toi
  • 1976: Le Jardin du Luxembourg
  • 1976: Le Café des trois colombes
  • 1977: Le château de sable