Жороо тоодог, Chlamydotis undulata, нь томхон биетэй Тоодгийнхон овгийн шувуу юм.

Жороо тоодог

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Тоодгийнхон
Төрөл: Chlamydotis
Зүйл: C. undulata
Латин нэр
Chlamydotis undulata
(Jacquin, 1784)
Chlamydotis undulata

Гадаад төрх засварлах

Энэ шувуу 60 см урт, далавчаа дэлгэхэд 140 см байна. Ар нуруу хэсэг нь бор, доод хэсэг нь цагаан, хүзүүний доод хэсгээр хар судалтай. Нисэж байхад нь харахад урт далавч нь хар, бор өнгийн өдтэй байна. Эрэгчин, эмэгчин нь гадаад төрхөөр төстэй ч, эмэгчин нь арай сааралдуу нуруутай, үл ялиг биеэр жижиг юм.


Тархалт засварлах

Жороо тоодог нь Канарын арлууд, Хойд Африк, Иран болон Пакистан зэрэг улсын нутагт амьдарна. Говь цөлийн элсэрхэг газар голдуу таарна.


Үржил засварлах

Газар зассан үүрэндээ 2-4 өндөг гаргана.

Идэш тэжээл засварлах

Тэд холимог идэштэн бөгөөд ургамлын үр, шавж зэргээр хооллодог.

Цахим холбоос засварлах

  Commons: Chlamydotis undulata – Викимедиа дуу дүрсний сан