Жорж Херберт Уокер Буш

Жорж Херберт Уокер Буш буюу том Жорж Буш (англи. George Herbert Walker Bush; 1924 оны 6-р сарын 12-нд Массачусеттс мужийн Милтон хотод төрж, 2018 оны 11-р сарын 30-нд АНУ-ын Техас мужийн Хьюстонд нас барсан) — Америкийн улс төрийн болон төрийн зүтгэлтэн. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч (1989—1993 он) бөгөөд Роналд Рейганы үед АНУ-ын 43 дахь дэд Ерөнхийлөгч (1981—1989 он), конгрессын гишүүн, дипломат, Тагнуулын төвийн захирал.

Жорж Буш-том

Түүний хүү Жорж Уокер Буш 2001 онд АНУ-ын 41 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүнийг ялгахын тулд "том Буш" гэж албан бусаар нэрлэх болсон.

Намтар засварлах

Массачусетс мужид сенатор, Нью-Йоркийн банкир Прескотт Буш, Дороти Уолкер Буш нарын гэр бүлд төрсөн. 1941 онд япончууд Сувдан эрэг рүү халдсаны дараа 17 настайдаа Буш коллежоо хойшлуулж, тухайн үеийн АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын хамгийн залуу нисгэгч болж байсан. Тэрээр дайн дуустал алба хаагаад Йелийн их сургуульд элсэн орсон. 1948 онд сургуулиа төгсөөд гэр бүлийн хамт Баруун Техас руу нүүж, тэндээ газрын тосны бизнес эрхэлж, 40 насандаа саятан болжээ.

Буш өөрийн газрын тосны компаниа байгуулж, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн болсон, мөн бусад албан тушаал хашиж байсан даруйдаа улс төрд оржээ. Тэрээр 1980 онд Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр оролдсон ч амжилтгүй болсон бөгөөд нэр дэвшигч Роналд Рейган дараах хоёр сонгуульд ялалт байгуулсан. Том Жорж Буш энэ хугацаанд зах зээлийн зохицуулалт, хар тамхины хяналттай холбоотой засгийн газрын ажлын хэсгийг удирдаж байжээ.

1988 онд Буш ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа амжилттай эхлүүлж, Ардчилсан намын өрсөлдөгч Майкл Дукакисыг ялсан. Бушийн олон улсын бодлого нь Панам, Филиппин, Персийн булан дахь цэргийн ажиллагаа, 1989 онд Берлиний хана нурж, хоёр жилийн дараа ЗСБНХУ задран унаснаар тэмдэглэгдсэн юм.

1988 онд АНУ-ын Конгресст болсон тэмцлийн дараа түүний татвар нэмэгдүүлэх асуудлыг Конгресс баталсан байна. Эдийн засгийн асуудлаас болж Ж.Буш 1992 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын Билл Клинтонд ялагдсан юм.

Жорж Херберт Уокер Буш нь АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Буш, Флорида мужийн 43 дахь амбан захирагч Жеб Буш нарын эцэг юм.